Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Инфляци 1.5 хувиар буурчээ

2015 оны 1 сарын 16

Үндэсний статистикийн хорооноос өчигдөр өнгөрсөн оны жилийн дүнгээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт ямар байсан талаар хэвлэлийнхэнд мэдээллээ. Өнгөрсөн оны байдлаар өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн дүн буурсан үзүүлэлттэй гарсан байна. Арванхоёрдугаар сарын байдлаар өмнөх сараас 0.8, оны эхнээс 11 хувийн өсөлттэй гарчээ. Инфляцийн төвшин 2013 онд 12.5 хувийн өсөлттэй байсан бол 2014 онд 11 хувийн өсөлттэй байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 1.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, жил дарааллан инфляцийн төвшин саарч байгаа юм байна. Дээрх 11 хувийн өсөлтийн 2.5 нэгжийг хувцас, бүс барааны бүлгийн үнийн өсөлт, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн өсөлт, 1.9 нэгжийг орон сууц, цахилгаан түлшний, үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Орон нутгийн хувьд 8.4-17.1 хувийн өсөлттэй байгаа аж. Үүний хамгийн өндөр өсөлт буюу 17.1 хувь нь Архангай аймагт гарсан гэдгийг онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15944
0 эможи
keyboard_arrow_up