Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 1 сарын 26
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.01.20- 2015.01.26/
 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар: Шүхэртэй үсрээд зөөлөн газардах сонголтыг бид хийж чадсан

Эдийн засагт үүрлэсэн өвчнийг анагаахаар авсан арга хэмжээний л нэг. Монголын эдийн засагт тулгарч байгаа хамгийн том асуудал нь төлбөрийн тэнцлийн алдагдал болчихоод байна.

Эдийн засгийн өсөлт удааширсаар байна. Гэхдээ хасах утгатай болчихоогүй байна. Хасах утгатай болгохгүй гэж Монголбанк сүүлийн хоёр жилийн турш эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ аьсныг дахин хэлье.  Одоо .-7 хувийн өсөлттэй байгаа эдийн засгаа бид энэ онд дахин тогтворжуулах хэрэгтэй болоод байна. /Зууны мэдээ 2015.01.22 №14/

Сангийн яамны газрын дарга Ч.Тавинжил: Бүцтийн өөрчлөлтгүй газруудын цалинг олгож эхэлнэ

Төсвийн тодотголыг батлах явц удаашралтай байгаа. Гэхдээ энэ долоо хоногт багтаад батлагдах болов уу. Тиймээс бид үе шаттай арга хэмжээ авахаар шийдлээ.  Тухайлбал, нийгмийн шинж чанартай халамж, тэтгэвэр, тэтгэмжийг эхний ээлжинд буюу өнөөдрөөс олгоно. Мөн бүтцийн өөрчлөлт ороогүй яам, агентлаг, агзруудын цалинг олгохоор боллоо. /Зууны мэдээ2015.01.20 №12/

Монголын хөрөнгийн биржийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Чингүүнжав: Засгийн газрын үнэт цааснаас татвар авдаггүй онцлогтой

Хөрөнгө оруулагчдын чуулдаг, ажлаа явуулдаг газар нь Хөрөнгийн бирж байдаг. Тиймээс эрсдэлгүйд тооцож, эрэлт ихтэй байдаг Засгийн газрын үнэт цаасыг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах нь хамгийн зөв шийдвэр гэж үзсэн. ЗГҮЦ нь өөрөө нэлээд их үнийн дүнтэй, зах зээлийг тэлэх бололцоотой бүтээгдэхүүн. Тиймээс их хэмжээний мөнгө зах зээл дээр эргэхээр эдийн засаг тэлэх, хөрөнгө оруулагчдыг татах, бусад хувьцаа, үнэт цаасны арилжаа нэмэгдэх цаашлаад төсвийн алдагдлыг нөхөж багасгах, нэн шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг татаж төвлөрүүлэх зэрэг эерэг нөлөөтэй.

/Үндэсний шуудан  2015.01.26 №016/

Хөрөнгийн биржийн гүйцтэгэх захирал Д.Ангар: Банкинд мөнгөө хадгалуулснаас бонд худалдаж авах нь ашигтай болжээ

Засгийн газрын үнэт цаас гэдэг бол аль ч улсын хувьд хөрөнгийн зах зээлийнх нь суурь бүтээгдэхүүн. Тухайн эдийн засгийн суурь хүүг тодорхойлж өгдөг. Засгийн газрын бонд хамгийн эрсдэлгүй нйадвартай гэдэг утгаараа ийм нөлөөтэй байдаг.  Хөрөнгийн биржийн гишүүн болох брокер дилерийн 62 компани бий. Манай биржийн вэб сайтаас хаягийг нь хараад аль нэгийг нь сонгох хэрэгтэй.

Хөрөнгийн зах зээлд итгэлцэл маш муу байдаг. Дотоодын хөрөнгө оруулагчид Хөрөнгийн биржээс зугтсан байсан. /Өдрийн сонин 2015.01.20 №015/

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Боломжийн нөхцөлтэй зээл авахад буруудахгүй

Шатахуун импортлогч компаниуд гаднаас өндөр үнээр нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг учраас нэг хэсэгтээ татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.  Харин эдийн засаг хүндэрсэн ийм цагт татвараа авах нь зөв шүү дээ. Энд цоо шинэ татвар гаргаж ирсэн зүйл байхгүй.  Түүнээс гадна валютын ханшаас өгсүүлээд шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлт үзүүлж байсан.  Эдийн засгийг цаг хугацааны хүчин зүйлээр тодорхойлдог. Гэтэл зарим гишүүн нт гацууртын ордыг ашиглах нь зөв, буруу гээд ярьж байна. Цаг алдах тусмаа аливаа зүйл үнэ цэнээ алддаг. /Өдрийн сонин2015.01.23 №015/

Монголын ипотекийн корпорацын гүйцтэгэх захирал Д.Гантөгс: Бид анх удаа их хэмжээний бонд гаргах гэж байна

Монголбанкнаас гаргасан статисикаас харахад 65 мянган айл өрх орон сууцны зээлд хамрагдсан байгаа юм. Мөн 8? Ам метрээс доош талбайтай орон сууц  худалдаж авсан, өмнө нь зээлд хамрагдчисан нийт 43 мянган айл өрх бий. Тэдний зээлийн үлдэгдэл 1.7 их наяд төгрөг болж байна. Цаашдаа ибд нийт 900 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 25 мянган айл өрхийг хамруулах зорилттой ажиллаж байна. /Үндэсний шуудан 2015.01.22 №014/

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Өрийн таазыг өсгөх асуудлыг удахгүй оруулж ирнэ

 Бид өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулахдаа зарчмын хэд хэдэн зүйл хөндсөн. Тухайлбал, өрийн хэмжээг оновчтой тогтоое, зээлийнхээ ангилал, үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт нийцүүлье гэсэн цогц зохицуулалт тусгасан. Өрийн удирдлагыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Хувь хэмжээтэй ноцолдох нь өөрийгөө  хуурсан ажил. /Өнөөдөр 2015.01.23 №23/

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Бондын мөнгөөр Оюутолгойн өрийг төлж байх вий дээ

Бонд гэдэг зээлнээс ч аюултай. Зээл авлаа гэхэд зээлдүүлсэн хүн нь тодорхой хэмжээгээр хариуцлага үүрдэг. Харин бонд бол мөнгө авсан хүн өрөө төлж чадахгүй тохиолдолд байгаа зүйлийг нь авна гэсэн зарчимтай.  Энэ удаа Засгийн газар бонд гаргана гэж ярихынхаа оронд өмнө нь гаргасан бондуудынхаа үр дүн, ашиглалтын явцад дүгнэлт хийж, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой байсан юм.  Бондын зарцуулалт тодрхойгүй байгаа болохоор Оуютолгойн өрийг бонд гаргаж төлөөд байгаа юм биш байгаадаа гэсэн хардлага хүртэл төрж байна. /Улс төрийн тойм 2015.01.22 №013/

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16458
0 эможи
keyboard_arrow_up