Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 3 сарын 02

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.24- 2015.03.02/

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Зээл авч төсвийн зардлыг санхүүжүүлэх нь хамгийн муу үр дагавартай

Нэг юмыг сайн ойлгох хэрэгтэй. Улсын гадаад өрөнд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг юм. Тэгээд ч миний хувьд 52, 55,58 хувь гэсэн гуравхан тоо л хэлосэн. Энэ нь мэдээж ДНБ-д ногдох өрийн хэмээ л дээ.  Хамгийн эхлээд валютын ханш орно. Жишээ нь ам.долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдээд л манай ДНБ-ний 2.5 хувь болдог юм.

Сангийн яамнаас гаргасан анхны 900 тэрбумын зардал хэмнэлт бол бодит байдалд их ойртсон хасалт байсан юм. /Өглөөний сонин 2015.02.27 №038/

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Эдийн засагтай холбоотой асуудалд бага улстөржөөсэй

Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд ямар ажил амжуулав гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр удахгүй дамжуулан олон нийтэд мэдээлнэ. Эдийн засагч хүний хувьд Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.  Тиймээс сайн, муу үр дагаврыг бодолцож үзээд хуулиар тодорхой хэм хэмжээ тогтоож өгөх нь зөв.  Өрийн удирдлагын хуультай болох нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг хэлмээр байна. Манай байнгын хороо эдийн засгаа өөд нь татах, нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцээд явна гэсэн төлөвлөгөөтэй байна. / Монголын үнэн 2015.02.24 №035/

УИХ дахь МАН-ын дарга С.Бямбацогт: Монголын эдийн засаг өргөс авчихсан юм шиг 2015 онд сэргэчихнэ гэж байхгүй

Ямар ч гэсэн амаргүй мэтгэлцээн, маргалдааны үр дүнд Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөртнй болсныг дурдах  ёстой. МАН эдийн засгийн хямралын нөхцөл байдлаас үүдэн ахмадуудынхаа нийгмийн халамжийн асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Хамгийн ноцтой нь Монгол улсын төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр 37.0 тэрбум төгрөг байсан бол 500.4 тэрбум буюу 13.5 дахин нэмэгдсэн байна. Үндсэндээ хоёрхон жилийн дотор Монгол улсын эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд ингэж огцом доошилсон байна. /Өглөөний сонин 2015.03.02 №039/

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хүний эрхийг зөрчсөн, халдшгүй байдал, дансны нууцад халдсан олон заалтыг арилгах ёстой

Эдийн засагт мөнгө хэрэгтэй л байна. Бид жил өрийн удирдлагагүй явж байгаад сая өрийн удирдлагатай боллоо.  Энэ зөв цагт  нь зөв гараас зөв нөхцөлтэй зээл авах боломж гарч байна гэсэн үг. Валютын ханш гэдэг хүмүүсийн бодлоос, хүлээлтээс үүсдэг. Тэр дундаа психологийн сэтгэлзүйн түвшин гэж байдаг. Мянга мянга 500 гэдэг ч юм уу дандаа тэгш тоотой. / Өдрийн сонин 2015.02.24 №045/

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ч.Сайханбилэг Монгол улсыг хямралаас гаргачих хэмжээний лидер биш гэдгээ харуулчихлаа

Бодлогын алдааг хэрхэн засах, төсөв мөнгөний бодлогыг хэрхэн өөрчлөа, ямар замаар засах тухай ойлгуулах гэж хэд хэдэн удаа оролдлого хийсэн. АН-ынхан ойлгохгүй байна лээ. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн нэг болох төсвийн алдагдлыг гурван жилийн турш хэт өндөр хэмжээнд байлгах нь манайх шиг жижиг эдийн засагтай оронд хэтэрхий сөрөг.  Буруу учир үүнийг яаралтай засах хэрэгтэй.  Засахгүй бол юу болдгийг 2007 оны Азийн хямрал харуулсан шүү дээ. Харамсалтай нь засахгүй л байна. /Өдрийн сонин 2015.02.26 №047/

Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл: Энэ жил нэг их наяд орчим төгрөгийн зээл нэмж авах боломж үүсч байна

Засгийн гадаад  зээлийн  үлдэгдэл 2015 онд  төлөвлөж байгаагаар 4.6 их наяд төгрөг, дотоод үнэт цаас 4.1 их наяд, гадаад үнэт цаас гурван их наяд, өрийн баталгааны үлдэгдэл 2.9 их наяд төгрөг  байгаа бол Эрдэнэс-Тавантолгой болон Оюутолгойн татварын урьдчилгаа төлбөр нийлээд 289.5 тэрбум төгрөг байна. Ханшийн зөрүү том асуудал байгаа. Үүнийг зохицуулах менежментийн харилцааг хуулиар шийдвэрлэхээр төлөвлөж байгаа. Ингээд цаашид ямар валютаар зээл авбал эрсдэл бага учрах вэ гэдгийг гаргаж ирэх юм.  Манай улсад 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, 2018 онд Чингис бондын 500 сая ам.доллар, үлдсэн нэг тэрбум ам.долларыг 2022 онд төлөхөөр байгаа. Тэгэхээр энэ зээлийн төлөлтийн менежментийг хэрхэн хийхээ зохицуулна. /Үндэсний шуудан 2015.02.25 №035/

Шударга хүү хөдөлгөөний тэргүүн С.Зоригтбаатар: Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “тэтгэврийн зээлийн өртгийг бууруулах боломжтой” гэсэн

Тэтгэврийн зээл олгоход ямар ч судалгаа ордоггүй, зардал гардаггүй. Бараг газар дээр нь шийдээд өгчихдөг маш бага өртөгтэй зээл байхад бизнесийн зээл шиг адил өртөг тооцож байгаа нь асуудал гэж бид үзэж байгаа юм. Үүн дээр нэмэхэд тэтгэвэрийн зээл эрсдэлгүй зээлийн тоонд ордог юм билээ. Тиймээс бизнесийн зээлтэй ижил өртөг  тооцох ёсгүй, тэтгэврийг зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр,бусад зээлийн хүүг ч бууруулах боломж монголд бүрэн бий./Улс төрийн тойм 2015.02.24 №033/

Эрдэнэт хивс компанийн ТУЗ-ийн дарга Ш.Энхбаяр: Гадны хөрөнгө оруулалтыг шүтэж, дотоодынхоо нөөц бололцоог тоодоггүй

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж байгаа нь сайшаалтай. Зээл авсан аж ахуйн нэгж эргүүлэн төлөх ёстой. Тэгэхээр борлуулалтад анхаарах хэрэгтэй. Мэдээж төр бүгдийг нь худалдаж авахгүй. Тиймээс дотоодын зах зээлийг хамгаалах бодлого хэрэгтэй. Ингэж чадвал ирээдүйд үйлдвэрлэл хөгжих болно. Ингэснээр дэлхийн зах зээлд ноос, ноолуурын чиглэлээр хамгийн том тоглогч байх бүрэн боломж бий. /Зууны мэдээ 2015.02.25 №37/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18367
0 эможи
keyboard_arrow_up