Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Жилд 60.000 тонн мах экспортлох боломжтой гэв

2015 оны 3 сарын 02

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ХААИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрэээлэнгийн санал хүсэлтийг сонсчээ. Тэрбээр бүлэг хүмүүсийн лообий бус, судалгаанд тулгуурласан эрдэмтэдийн санал төрийн бодлогод чухал гэдгийг энэ үеэр онцлов. Гадаадаас тендер нэрээр өндөр үнээр оруулж ирдэг эм, бои бэлдмэл, оношлуур, үр бордоог дотоодод хямд үнээр үйлдвэрлэх жор, технологийг манай эрдэмтэд гаргачихсан байдаг. Оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх систем сайн бүрдээгүйгээс эрдэмтэд судалгаа хийх биш мөнгө бодоход хүрдэг гэж байсан юм. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Б.Минжигдорж “Манай улс ОХУ-д 110.000 тонн үхрийн мах експортлох гэрээ хийсэн. Гэхдээ бидэнд жилд 5000 тонн үхрийн мах экспортлох боломж бий. 110.000 тонныг экспортлоход 22 жил шаардлагатай гэсэн үг. Дээр үед мах экспортлох гэрээ хийчихээд түүндээ хүрэхийн тулд цөөнгүй мал нядалж, сүргийн бүтэц алдагдсан түүх бий. Ийм байдалд орохоос болгоомжлох хэрэгтэй. Ер нь жилд дээд тал нь 60.000 тонн мах экспортлох боломж бий. Гэхдээ ийм амлалт өгч болохгүй. Тухайн жилийн малын өсөлтэйгээ уялдуулж энэ тоог нарийн гаргах хэрэгтэй “ гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18396
0 эможи
keyboard_arrow_up