Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн,Юу хэлэв?

2015 оны 3 сарын 09

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.03.03- 2015.03.09/

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: ХБНГУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахыг хүсч байна

Бид ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээгээ цаашид нэг бүрчлэн хэрэгжүүлж ажиллах ёстой. Цаашлаад эдийн засгийн иж бүрэн харилцаатай улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг Монгол Германы хооронд байгуулж болох уу гэдгийг манай талаас дэвшүүлж байгаа. Энэ гэрээг байгуулж, парламентаар батлуулж чадах юм бол хоёр талынхаа харилцааг цаашид аваад явах сайхан боломж  гарч ирнэ гэдэгт  найдаж байгаа. /Өдрийн сонин 2015.03.05 №053/

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг талхны үйлдвэр барихтай адилгүй

Монгол Улсыг үйлдвэртэй болгох асуудлаар төрийн бодлого, баримт бичиг эртнээс гарч байсныг үгүйсгэхгүй. Гэвч сүүлийн 25 жил  бид ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аж үйлдвэрийн бодлогоо яаж авч явсан билээ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Аж үйлдвэрийн салбарыг уул уурхайгаар төсөөлж ирсэн нь нууц биш. Уул уурхай бол шавхагддаг, тодорхой хязгаартай газар доорх баялаг. Дээрээс нь байгаль орчин, гадаад зах зээлээс эхлээд эрсдэх шалтгаан ихтэй салбар. Гэтэл монголчууд чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш уул уурхайгаас хараат, худалдааны орон болж хувирсан.

Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлсон зураглал гаргаж байна. Хуучин аймаг аймгаар нь бүсчлэн хувааж, хөгжүүлэх асуудлыг ярьдаг байсан. Тэгвэл одоо эдийн засгийн үр өгөөж, хүн амын төвлөрөл гэх мэт шалгуураар Монгол орныг таван бүсэд хуваасан.  Хаана нь хүнд, хөнгөн үйлдвэр байгуулж болох вэ гэдэг зураглалаа хийнэ гэсэн үг.  Нефть боловсруулах үйлдвэрийг  зайлшгүй төрийн оролцоотой хийхээс өөр арга байхгүй. Нефть бол стратегийн бүтээгдэхүүн учраас тэр.  Монгол Улс хоёр хөршдөө “Та нараас нефть авахгүй ээ. Бид өөрсдөө шатахуунаа нэрнэ” гээд хэлчихлээ гэж бодъё.  Гэтэл бидний хэрэгцээг бүрэн хангах түүхий эд хангалттай бил үү. /http://news.gogo.mn/r/157060/

Аж үйлдвэрийн яамны ТНБД Д.Нямхүү: Хөгжлийн банкнаас 600 тэрбум төгрөг зарцууллаа, үйлдвэр чинь хаана байна гэж ам асуусан

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жил бүр зээл олгож байгаа. Энэ онд ч гэсэн 70 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газраас шийдвэр гарсан. Засгийн газрын хуралдаанаар 70 тэрбум төгрөгийг есөн хувийн хүүтэй өгөхөөр баталсан. Хугацаа нь таван жил байна. Одоо Хөгжлийн банкнаас гарч байгаа зээлийг таван хувиар тохирсон байсан. Аж үйлдвэрийн зураглалыг удахгүй гаргаж дуусна.  Ийм зураглалтай болсноор Монгол улсын хаана, ямар үйлдвэр хэдийг байгуулах вэ гэдгийг батална.

/Зууны мэдээ 2015.03.03 №039/

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын  удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав: Эдийн засгийн өнөөдрийн хүндрэл хуульчлагдаагүй  өмч тойрсон зодоонтой холбоотой

Эдийн засгийн хүндрэл одоо хямрал боллоо. Үүнээс гарах арга замыг бүгд хайж байна. Энэ хямралыг гэтлэх арга замыг гаднаас бус дотоодоос хайх ёстой. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгч нартаа найдаж байж эдийн засгийн аюулгүй, нйадвартай тогтвортой байдлаа хангаж чадна гэсэн саналыг би хоёр жилийн өмнөөс тавьж ирсэн.  Түүнээс биш дарга нар зохицуулж эдийн засаг бий болгодоггүй. Иймд баялаг бүтээгч нартаа л найд гэж байгаа юм.

Чөлөөт зах зээлийн үед чөлөөтэй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ эрх чөлөөг хангахгүйгээр тэднийг дарамталж байгаад хямралаас гарсан тохиолдол байдаггүй юм. /Ардчилал 2015.03.03 №38/

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимидсүрэн: Алтанбулагийн чөлөөт бүсэд эдийн засгийн эргэлт нэмэгдсэн

Худалдан авагчид зорьж ирдэг, хөрөнгө оруулахаа нээдэг, тэр дундаас  монголчууд тээврийн, үйлчилгээний, зуучлалын, нийтийн хоолны, аялал жуулчлалын чиглэлээр ашиг олдог болчихвол чөлөөт бүсийн эдийн засгийн суурь нь тавигдчихна гэсэн үг.  Үүний дараа чөлөөт бүс дэлхийн бусад оронд хэрхэн хөгжсөн тэр жишгээр цааш явах боломж бүрдэнэ. Чөлөөт бүсийн хооронд худалдаа эрхэлдэг томоохон сүлжээнүүдийг татах боломжтой.

/Зууны мэдээ 2015.03.04 №43/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18735
0 эможи
keyboard_arrow_up