Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгаа ингэж аварна

2014 оны 4 сарын 23

Улс төрд эдийн засгийн гарц хэрэгтэй боллоо. Улс орны эдийн засаг туйлдсан учир яаралтай арга хэмжээ авахаар парламент хэлэл­цэж эхлэв. Сайд, гишүү­дийнхээ давхар сандал суудлаар оролдох бус хямралд өртөөд буй эдийн засаг, нийгмээ аврах гарцыг улстөрчид хайцгаах болов. Өнгөрсөн жилийн өдийгөөс сөрөг хүчний зүгээс эдийн засаг ийм байдалд хүрч болзошгүйг зөгнөж, бас эрх баригчдад анхааруулж байв. Тэдний хэлж, ярьсан ёсоор эдийн засаг, нийгмийн нөхцөл  байдал уналтад хүрчээ. Гэвч учир мэдэх хүмүүсээс хэн нь ч эдийн засаг хямарсан тухай онож цохож хэлэхгүй байгаа ч нэн яаралтай арга хэм­жээ авах болсноос үзвэл байдал хүндэрснийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.

Засгийн газар өмнө нь Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачлан УИХ-д оруулсан ч нам, эвслийн бүлгүүдэд гологдож төслөө дахин боловсруулж өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан юм. Ингэхдээ “нэн яаралтай хэлэлцэх шаардлагатай” гэсэн тодотголтой өгсөн байна. Иймд УИХ-ын гишүүд өмнөх ажлаа хойш тавьж эдийн засгаа аврах төслийг шуурхай барьж авлаа. Өчигдрөөс УИХ дахь нам, эвслийн бүлгүүд энэ талаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд маргааш байнгын хороодоор хэлэл­цэн, энэ долоо хо­ногт чуулганы нэгдсэн хурал­даанаар батлахаар төлөв­лөжээ. Угаас нэн яарал­тай асуудлыг цаг ал­дах шаардлагагүй гэж үзэж байна. Гэхдээ тог­тоолын төслийг хэлэл­цэн баталлаа гэхэд ямар арга хэмжээ авч уналтад ор­сон эдийн засгийг аврах бол. Тогтоолын төсөлд  чухам юу гэж тусгасныг сийрүүлэв. 

ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН МӨНГИЙГ ТАТНА

Энэ он гарсаар валютын ханш буурахгүй бай­гаа нь иргэдийн худал­дан авах чадварт нө­лөөлсөн тул валютын ханшийг тогтворжуулж, инф­ляцийн төвшинг буу­руулан эдийн засгийн тогт­вортой өндөр өсөлтийг хад­галах шаардлагатай бол­сон гэж сайд нарын тан­хим үзээд энэ төс­лийг боловсруулжээ. Тог­тоолын төсөлд Мон­гол Улсын эдийн зас­гийг эрчимжүүлэх, сан­хүү­гийн тогтвортой байд­лыг хангах зорилго бүхий 23 арга хэмжээг бат­луулан хэрэгжүүлэхээр тус­гасан байна. Энэ хү­рээнд эрх зүйн бод­логын шаард­лагатай арга хэм­жээг цаг алдалгүй авч хэрэг­жүүлэх нь чухал гэж үзжээ.

Ингэхдээ үндэсний мөн­гөн тэмдэгтийн тогт­вортой байдлыг хан­гах, ханшийн эрсдлээс хам­гаалах зорилгоор CВОП (SWAP) хэлцлээр бий болсон боломж,  нөхц­лүүдийг үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа болон экспортлогч, импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ашиглах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь мөнгөн хадгаламж эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох санал, шийдвэрийн төсөл боловсруулах юм байна. Хөрөнгө оруулалтын сангууд болон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүний үр дүнд бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ашиглах, эдгээр сангууд болон банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн корпорацийн бизнесийн санхүүжилтийн үйл ажиллагааг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогоор дэмжих аж.

ТАВАНТОЛГОЙД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ НЭМНЭ

Түүнчлэн эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд Тавантолгойн ордын олборлолт, борлуу­лалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруу­лагч гадаадын ком­паниудын оролцоог хан­гах, нүүрсний нийлүү­лэл­тийн урт хугацааны гэрээ байгуулах за­маар эрчимжүүлж, борлуу­лалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх чиглэлээр ажиллана гэж Засгийн газар үзсэн байна.

 Бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангуудын үйл ажиллагаанд Монгол­банкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэ­мэг­дүүлэх, зэрэг арга хэмжээг авна. Бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх хүрээнд бизнесийн орчны шинэтгэлийн үйл явцад эрс шинэтгэлийн хандлага, арга барилыг голчлон хэрэглэх чиг­лэлээр УИХ-аас шаард­лагатай бодлогын дэмжлэг үзүүлнэ гэж тусгажээ.

Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад орнуудын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн зэрэгцээ хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визний дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох чиглэлээр ажиллана. Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг 2014-2016 онд хувьчлах хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашиг, засаглалыг сайжруулна гэж үзжээ.

Ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид татварын таатай нөхцөл бүрдүүлж, ажиллах талаар тусгасан байна. Төрийн өмчийн тогтолцоог шинэчилж, засаглал, удирдлага, хараат бус үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, энэ хүрээнд “Монголын Баялаг” Холдинг компанийг байгуулах, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг байх тогтолцоог бүрдүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1925
0 эможи
keyboard_arrow_up