Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Импортын цементийн үнэ буурсан үзүүлэлт гарчээ

2014 оны 5 сарын 15

Улаанбаатар хотын хэмжээнд барилгын гол нэрийн материалын дундаж үнэ дөрөвдүгээр сард өмнөх сартай харьцуулахад тогтвортой байлаа. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал дотоодод үйлдвэрлэдэг улаан тоосгоны үнэ 1.2 хувиар өссөн бол хуурай палкны үнэ 3.6 хувиар буурчээ. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад улаан тоосгоны үнэ 15.7 хувиар буюу мянган ширхэг тутамдаа 45.5 мянган төгрөгөөр хямдарсан байна.

Мөн дотоодод үйлдвэрлэдэг хөнгөн бетоны үнэ шоо метр тутамдаа 8.8 хувиар хямдарч, 137.5 мянган төгрөгийн дундаж ханштай байжээ. Үүнээс гадна тайлант хугацаанд импортын гол нэрийн материалуудын дундаж үнэ мөн л тогтвортой байсан аж. Харин барилгын хамгийн гол материал буюу Хятадаас импортолсон цементийн үнэ өмнөх сараас гурван хувиар, жилийн өмнөхөөс 16.8 хувиар буурчээ. Түүнчлэн ҮСХ-ны мэдээллээс харахад зарим нэр төрлийн сантехникийн материалуудын үнэ өмнөх сартай харьцуулахад 3.4-8.4 хувиар өссөн байна

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3025
0 эможи
keyboard_arrow_up