Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Төслүүдийн 61% нь малын түүхий эд боловсруулахтай холбоотой байна

2014 оны 5 сарын 22

Экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн, арилжааны банкнаас зээл олгохоор шийдвэрлэсэн төслүүдийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгоход шаардагдах 100 тэрбум хүртэл төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс олгохыг

 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрлөө.

Тус хөтөлбөрийн хүрээнд төслүүдийг санхүүжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслүүдийг сонгох шалгаруулах ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжээс экспортыг дэмжих, нэмэгдүүлэх 131, импортыг орлох 757 бусад 200 төсөл ирүүлсэн. Экспортыг дэмжих төслүүдийн 61% нь малын түүхий эд боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүд байгаа бол импортыг орлох төслүүдийн 30% нь барилгын материалын үйлдвэрлэл, 26% нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төсөл байна.
 Нийт төслүүдийн хүрээнд 2 тэрбум ба түүнээс доош төгрөгийн зээл хүссэн 579 төсөл байгаа бөгөөд хүссэн санхүүжилтийн хэмжээ нь 341 тэрбум төгрөг байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3301
0 эможи
keyboard_arrow_up