Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 5 сарын 26

Эдийн засгийн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна. / 2014.05.20-2014.05.25 /

 

Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Б.Нямбаа: Өрийн хязгаарыг 70 хувьд хүргэснээр хоёр их наяд төгрөг оруулж ирэх боломж нээгдэнэ

Өнгөрсөн сарын 30-ны өдрийн мэдээгээр өрийн хэмжээ ДНБ-ий 43 хувьтай тэнцэж байгаа. Жилийн эцэс гэхэд 40 хувьд барих хуулийн заалттай. Өрийн хязгаарыг буулгах тал руу ажиллаж байна. Өрийн хэмжээ ДНБ-ий заасан хэмжээнд тулсан байдал нь эдийн засгийг хүндрэлд оруулж байгаа. Нэгд, арилжааны чиглэлээр ямар ч зээл авч чадахгүй болсон. Хоёрт, Засгийн газрын баталгаа гарагж чадахгүй. Гуравт, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэргээс гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж авч чадахгүй. Дөрөвт,төсвийн алдагдлыг санхүүжүүлэх Засгийн газрын бондоо гаргаж чадахгүйд хүрнэ.  /Үндэсний шуудан 2014.05.21/

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат: Чингис бондын эх үүсвэрээс дэд бүтцийн төслүүдэд  1.1 их наяд орчим төгрөг зарцуулсан

Бид бондын хөрөнгийг зайлшгүй эргэн төлөх ёстой.  Үүний тулд бид заавал эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулах ёстой. Чингис бондын эх үүсвэрээс дэд бүтцийн төслүүдэд  1.1 их наяд орчим төгрөг зарцуулсан. Үлдсэн хөрөнгийг буюу дийлэнх хэсгийг нь төслийнхөө орлогоос өөрөө өөрийгөө нөхөх боломжтойд оруулсан. Олон нийтэд зарим мэдээлэл буруу тараад байна. Яах вэ, бидний зүгээс олон нийтэд мэдээллээ түгээж чадахгүй байж болох юм. /Өглөөний сонин 2014.05.20/

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Халтуурдсан хуулийн төслүүд өргөн барих гэж байна

Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслөөс үр дүнг хүлээхгүй байгаа.  Тэр тусмаа Засгийн газар буруу бодлого явуулж хоёр жилийн турш унагасан эдийн засгийг 100 хоногийн хөтөлбөрөөр эрчимжүүлнэ гэдэгт итгэх эрүү хүн байхгүй дээ. Хамгийн гол нь энэ Засгийн газар эдийн засгийг уналтад оруулсан бодлогоо засах талаар ерөөсөө ярихгүй байна.  / Улс төрийн тойм 2014.05.20/

 

УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:  Өр ямар төвшинд хүрэхээр дарамт болдгийг тодорхой болгоно

Бонд Хөгжлийн банктай уялдаатай байх ёстой. Яагаад гэхээр энэ банкаар дамжуулж эдийн засгийн хөгжлийг дэмжсэн дэд бүтцийг санхүүжүүлэх хуулийн баталсан. Энэ хүрээнд зээлээ эргэн төлөх нөхцөлүүдийг анхаарах, эрсдлийн сан байгуулах асуудлаа шийдвэрлэх ёстой.  Одоо санхүүжүүлж байгаа төсөл дунд нийгмийн чанартай төсөл их байна. /Монголын үнэн 2014.05.20/

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Улсад бүртгээгүй бүх өрийг тооцвол 100 хувиа ч давчихсан

Эд нарын ярьдаг нэг зүйл нь юм хийе гэхээр мөнгө дутаад байна. Мөнгө олох гэхээр Ардын нам гай болоод байна гэдэг. Гэтэл аваад ирсэн мөнгөөрөө юу  хийсэн бэ гэдгийг л харах хэрэгтэй шүү дээ. Яамандаа учир байгаа юм биш, шууд сайдаасаа л болсон хэрэг. Бид үүнийг хатуу хэлэх ёстой. Тэр хүн яамаа жинхэнэ утгаар нь удирдаж чадахгүй байна.

 

Мандал женерал даатгалын Эрсдэлийн ахлах шижээч Ч.Анхбаяр: Энэ онд эдийн засгийн хямрал давтагдах магадлал 75 хувьд хүрнэ

Монголбанк зах зээлд үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийдлээх бэлэн мөнгө тараах ажлаа шатахуунаас бусдыг нь одоо зогсоох хэрэгтэй. Мөн бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний хатуу бодлого барьж, зах зээлээс төгрөгөө татаж авах ажлыг яаралтай хийх нь чухал байна. Мөн төсвийн орлошо 20 хувиар тасалдаж, өртэй байгаа энэ үед Засгийн газар төсвийн данхар бүтэц, 180 мянган төрийн албан хаагчдад өгдөг цалингаа багасгах хэрэгтэй байна. Хэрэв цаашдаа энэ байдлаараа явбал дампууралд хүрэх нь тодорхой байгаа. Үндэсний шуудан 2014.05.21

А.Ганбат: Нийт 141 аж ахуйн нэгж зээлд хамрагдсан

Өнгөрсөн онд Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Энэ нь манай жижиг, дунд үйлдвэрлэгчдэд өгөөжөө өгч байна. Нийт 141 аж ахуйн нэгж энэ зээлд хамрагдсан бөгөөд дийлэнх нь барилга, мал аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд байдаг. Энэ санхүүжилт нь таван жилийн хугацаатай, жилийн долоон хувийн хүүтэй олгогдсон. /Зуун мэдээ 2014.05.20/

Азийн бүтээмжийн байгууллагын нарийн бичгийн дараг Мари Амано: Би монголын эдийн засаг хэр зэрэг хар болохыг хэлж мэдэхгүй

Би цөлийн өнгөний талаар яриагүй байна. Би монголын эдийн засаг хэр зэрэг хар болохыг хэлж мэдэхгүй. Магадгүй олон хүний төсөөлдгөөс илүү ногоон байж болох юм. Ногоон өнгө нь эдийн засгийг хийсвэр болгодог. Миний бодлоор бид зарим салбарт ногоон байж болно. Жишээлбэл, шинэ үйлдвэрлэлийг бий болгох, эсвэл шинэ ногоон технологи бий болгох гэх мэт.  /Өдрийн шуудан 2014.05.21/

 

 

 

Сэтгүүлч: Ам.доллар нэг жилийн өмнө 1437 төгрөг байжээ

Өчигдрийн Монгол банкны ханшаар АНУ доллар 1816.40 төгрөгт хүрсэн бол БНХАУ-ын юань 291.41 байв. Гандны хөрөнгө оруулалт тасарсантай холбоотой валютын нөөц багассан хэмээн тайлбарлах болосн Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Төв банк, эдийн засагчдын тайлбар олны амыг таглах сайхан таглаа болсон.  Мэдээж 20 тэрбум ам.долларын эргэх урсгалыг ярьснаар эдийн засаг эрчимжихгүй нь ойлгомжтой. Амжилт ямагт том зүйлээс бус жижиг хэсгүүдээс бүрддэг ч байж мэднэ. /Зуун мэдээ 2014.05.20/

Н.Золжаргалыг огцруулах төсөл өргөн барилаа

Бие даагчдын зөвлөл мэдэгдэж байсан ёсоороо Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооцох санал гаргажээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын спикерт өргөн барьсан төсөлд тусгаснаар Төв банкны ерөнхийлөгчийг огцруулж хариуцлага тооцох ёстой гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Н.Золжаргалыг хариуцсан салбараа удирдах чадваргүй, валютын ханшийг барьж чадаагүй гэдэг үндэслэлээр огцрох ёстой гэж үзжээ. /Зуун мэдээ 2014.05.20/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3470
0 эможи
keyboard_arrow_up