Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын салбарын 9 томоохон үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлнэ

2014 оны 5 сарын 27

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийг Бодлогын зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, дөрвөн төсөл, хөтөлбөрийг санхүүхүүлэхээр шийдвэрлэжээ.

 

“Монголын алт” ХХК-ийн хоногт 3000 тонн клинкер, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Хөх цавын цементийн үйлдвэр” төсөл, “Монполимент” ХХК-ийн жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах “Монцемент” төсөл, Даваат ББН, “Эрчим” ХК-ийн хамтарсан жилийн 300 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Цементийн үйлдвэр”-ийн төсөл, “Энхийн шүүдэр” ХХК-ийн жилд 7 сая фалкон үйлдвэрлэх хүчин чадалтай “Дуслын шингэний үйлдвэр”-ийн төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд барилгын болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй дээрх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн гуравны нэг хүртэл хэмжээний зээлийг 2017 оны 5 дугаар сард эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн  сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрлөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3529
0 эможи
keyboard_arrow_up