Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний таван сард 3 их наяд төгрөгт хүрлээ

2014 оны 6 сарын 13

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний таван сард 3 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 44,3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Задалж үзвэл уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 77 тэрбум, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 44 тэрбум боловсруулах аж үйлдвэрийн салбар 17 тэрбум болж тус тус өссөн байна. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2014 оны тавдугаар сард 23,2 хувь гарч өссөн байна. Энэ нь сүүлийн хоёр жилд гарч байгаагүй өндөр үзүүлэлт бөгөөд Боловсруулах аж үйлдвэрийн салбараас талх, нарийн боов, гурил, гоймон, вакуум цонх, зүсмэл материалын өсөлт нөлөөлсөн бол олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, газрын тос, зэсийн баяжмал зэргийн өсөлт нөлөөлсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4441
0 эможи
keyboard_arrow_up