Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт санамж бичигт гарын үсэг зурлаа

2014 оны 6 сарын 18

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын олон талт санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.

Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага нь анх 1983 онд байгуулагдсан ба Испани улсын Мадрид хотод төвтэй байгууллага юм. Уг байгууллага нь олон улсын үнэт цаасны болон фючерсийн зах зээлийг зохицуулах байгууллагын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм.

IOSCO нь өнөөдрийн байдлаар нийтдээ 198 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо нь нэг бүрэн эрхт гишүүн юм. Дээрх гишүүдийг дараах байдлаар 3 ангилдаг болно.

1.     Ordinary member /124/

2.     Associate member /12/

3.     Affiliate member /62/

Санхүүгийн зохицуулах хорооны хувьд IOSCO-ийн үндсэн гишүүн буюу Ordinary member-ийн статустайгаар тус байгууллагын үйл ажиллагаанд оролцдог.

Энэхүү байгууллагын олон улсын үнэт цаасны зах зээл дээрх зохицуулагч байгууллагын үндсэн зорилго нь хамтын ажиллагааны стандартыг хангах, тэдгээрийн хооронд мэдээллийг чөлөөтэй солилцох, үр нөлөө бүхий хяналт, зохицуулалтын стандартыг бүрдүүлэх, зохицуулагч байгууллагын хяналт шалгалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршино.

IOSCO-оос анх 1998 онд “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын үндсэн зарчим”-ыг баталснаар олон улсын хөрөнгийн зах зээл нэгдмэл нэг зохицуулалтын стандарттай болсон. Энэхүү зарчимд үндэслэн Монгол Улс 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд энэ оноос эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороо нь IOSCO-ийн бүрэн эрхт гишүүн бөгөөд жил болгоны гишүүдийн хурал /Annual meeting/-д оролцож, саналаа илэрхийлэхийн зэрэгцээ бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.

2008 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороо нь IOSCO-ийн “Олон талт хамтын ажиллагаа” /MMOU/-нд нэгдэн орохоор ажиллаж бөгөөд тухайн үед үйлчилж байсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд тус Хороо нэгдэн орох боломжгүй гэсэн хариуг өгч байсан. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэх чиглэлээр ажиллахын зэрэгцээ дээрх олон талт хамтын ажиллагаанд нэгдэн орох хүсэлт болон холбогдох баримт материалыг бэлтгэсээр ирсэн.

Ийнхүү 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн IOSCO-ийн зөвлөлийн хурлаар Монгол улсын Санхүүгийн зохицуулах хороог тус байгууллагын олон талт хамтын ажиллагаанд бүрэн нэгдэж орохыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан.

Санхүүгийн зохицуулах хороо нь уг баримт бичигт нэгдэн орсноор IOSCO-ийн нийт 198 гишүүн орнуудын Үнэт цаасны зах зээлийн зохицуулах байгууллагаас мэдээлэл авах, солилцох, хяналт шалгалтын чиглэлээр хамтарч ажиллахаас гадна уг байгууллагын зах зээлийн үр нөлөө бүхий хяналт, зохицуулалтын орчинг сайжруулах чиглэлээр тусалж, дэмжлэг авах зэрэг өргөн боломж нээгдэж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4643
0 эможи
keyboard_arrow_up