Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын тухай хуулийн төслийг буцаан татахаар шийдвэрлэлээ

2014 оны 6 сарын 19

Монгол Улсын Засгийн газраас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг 50 сая болгон өөрчлөхөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг хэлэлцүүлэхээр 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

 

Монгол Улсын Засгийн газраас “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд 2014 оны 5 дугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсантай холбогдуулан тус Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөлтэй хамтад нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татаж, Нэмэгдсэн өртгийн албаны татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4674
0 эможи
keyboard_arrow_up