Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монголын борлуулалтын менежерүүдийн индекс эргэн өслөө

2017 оны 9 сарын 20

"World Economics" байгууллагаас Монголын борлуулалтын менежерүүдийн индексийг есдүгээр сарын байдлаар танилцууллаа. Наймдугаар сард 51.2 нэгжид хүрч буураад байсан индекс энэ сард эргэн өссөн байна.

Arslan.mn

Сарын урьдчилсан дүнгээр индекст багтсан таван үзүүлэлтийн дөрөв нь өсөлттэй гараад байгаа юм. Зах зээл болон борлуулалтын өсөлтийн индексүүд сайжирч, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт хоёр дахь сардаа дараалан өсжээ. Мөн үнийн индекс сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрээд байгааг "World Economics" байгууллага онцолсон байна. Харин энэ сард бизнесийн итгэлийн индекс дахин бууралттай гарлаа. Хэдий тийм боловч 50 нэгжээс дээш буюу өсөлтийн бүсэд хадгалагдсан хэвээр байгаа юм. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн санхүүжилтүүд орж ирж, гадаад валютын нөөц нэмэгдэж байна. Энэ нь бизнесийн төдийгүй хөрөнгө оруулагчдын итгэлд эергээр нөлөөлж байгааг салбарын шинжээчид онцолж байгаа юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн хүндрэлээс гарах үйл явц үргэлжилсээр байгаа гэдгийг "World Economics" байгууллага онцолж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47251
0 эможи
keyboard_arrow_up