Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

VIII сард уул уурхай, санхүү, үйлчилгээний салбарын хувьцааны ханш өндөр өсөлттэй байжээ

2017 оны 9 сарын 25

Наймдугаар сард хөрөнгийн зах зээлд нийт есөн салбарын хувьцаа өссөнөөс уул уурхай, санхүү, үйлчилгээний салбарын ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа.

Arslan.mn

Монголын Хөрөнгийн биржийн тайлангаас харахад хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьцаан ханш наймдугаар сард 2.3 хувиар өссөн бол хөнгөн үйлдвэрлэлийн салбарынх 1.26 хувиар өссөн байна. Харин худалдааны салбарын хувьцаа 0.82 хувиар удаалжээ. Хүнсний салбарын өсөлтөд “Топ-20”-ийн сагсыг бүрдүүлэгч “Сүү”, АПУ ХК-ийн хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Наймдугаар сард “Сүү” компанийн 539.74 мянган ширхэг хувьцаа 87.8 сая төгрөгөөр арилжигдаж тоо ширхэг болон үнийн дүнгээр идэвхтэй “Топ 5” компанийн нэг нь байжээ. Харин АПУ ХК тайлант хугацаанд 756 сая төгрөгийн хувьцааны гүйлгээ хийж мөн л арилжааны идэвхээ хадгалсан хэвээр байгаа юм. Тус компанийн хувьцааны ханш өсөхөд нэгдэн, нийлэх хэлцэл хийх болсон нь голлох нөлөөг үзүүлжээ. Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулагчдын дунд компанийн хувьцаа эрэлт өндөр байсан бөгөөд нэгж хувьцааны ханш наймдугаар сард 361-451 төгрөг болж өссөн байна.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьд өндөр өсөлттэй нь “Говь” ХК-ийн хувьцаа байлаа. Тус компанийн хувьцаа наймдугаар сард эрэлт өндөртэй байсан буюу "тренд 5" хувьцааны нэгт багтжээ. “Говь” ХК-ийн нэгж хувьцаа 15 мянган төгрөг давж, нийт 89.4 сая төгрөгийн хувьцаа арилжсан байна.

Харин “Хэрлэн Хивс” ХК-ийн хувьцаа 21.37 хувиар, “Монноос” компанийнх 16.2 хувиар унаж, наймдугаар сарын нийт хувьцаа дунд хамгийн өндөр уналттай нь байсан юм. “Хэрлэн Хивс” ХК-ийн хувьцааны үнэ ойролцоогоор 10 төгрөгөөр унасан байна. “Монноос” компанийн тухайд хувьцаагаа идэвхтэй арилждаггүй. Тухайлбал, наймдугаар сард хоёр өдрийн арилжаа хийж, нийт 205.9 мянган төгрөгийн хувьцааны гүйлгээ хийсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47360
0 эможи
keyboard_arrow_up