Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Азийн хөгжлийн банк: 2018 онд Монгол улсын эдийн засаг 3 хувиар өснө

2017 оны 9 сарын 26

ARSLAN.mn

Монгол улсын эдийн засаг 2017 онд 4 хувиар, 2018 онд 3 хувиар өснө гэж таамаглаж байна

Азийн хөгжлийн банкнаас жил бүр нийтлэн гаргадаг эдийн засгийн тайлангийн шинэчилсэн дугаарт Монгол улсын эдийн засгийн өсөлт 2017 онд 4 хувь, 2018 онд 3 хувь байна гэсэн таамаглалыг дэвшүүлжээ. Уг тайланд 2017 оны эхний хагас жилд Монгол улсын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарахад нүүрсний экспорт нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн. Цаашид бизнесийн орчинг сайжруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалж, гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломжтой байна гэж дурджээ.

ARSLAN.mn

Монгол улсын гадаад валютын нөөц 2017 оны 6-р сард 1.3 тэрбум ам.долларт хүрсэн

Монголбанкны гадаад валютын нөөц өсөх нь эдийн засагт таатай уур амьсгалын бүрдүүлнэ. Үйлдвэрлэгч бус хэрэглэгч Монгол улсын хувьд гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр ам.долларын ханш буурна. 2017 оны 6-р сард Монголбанкны гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллартай тэнцсэн. Энэ бол сайн үзүүлэлт юм.

Бага хүүтэй зээл авч, өндөр хүүтэй зээлээ дарж дундаас нь хугацаа хожих хувилбарыг санал болгов

Гадаад валютын нөөц нэмэгдсэн хэдий ч 2018 оны 1-р сард 500 сая ам.долларын Чингис бонд, 5-р сард 160 сая ам.долларын Дим Сан бондыг төлөх ёстой. Нийт 660 сая ам.доллар зээлийн эргэн төлөлт байдлаар гадагшаа гарна. Өөрөөр хэлбэл одоо хуримтлагдсан 1.3 сая ам.долларын валютын нөөцийн тал хувь нь зээлийн төлбөрт зарцуулагдаж дахин валютын ханш өсөх дүр зураг бий болох талтай. Тиймээс бага хүүтэй 10-20 жилийн дараа төлөх нөхцөлтэй санхүүгийн эх үүсвэрийг /Бондыг/ олон улсын зах зээл дээрээс босгохыг Азийн хөгжлийн банкнаас зөвлөж байна. Бага хүүтэй зээл авч, өндөр хүүтэй зээлээ дарж дундаас нь хугацаа хожих хувилбарыг санал болгов.

ARSLAN.mn

Монгол улсын эдийн засагт учирч болох эрсдэл:

Уул уурхайн гаралтай түүхий эдийн /зэс, нүүрсний/ үнэ буурах,

Монгол орны газар нутгийн дийлэнх хэсэг гантай байгаагаас газар тариалан, мал аж ахуйн салбарт сөрөг нөлөө үзүүлэх,

Нийт экспортын 80 гаруй хувь ганц улсаас хамааралтай /БНХАУ/ байгаа нь эдийн засгийн өсөлт буурах, саарах хүчин зүйл болох талтай юм.

ARSLAN.mn

Уул уурхайн томоохон төслүүдээ хэрэгжүүлэхийг зөвлөв

Азийн хөгжлийн банкнаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгохын тулд Уул уурхайн томоохон төслүүдийг хөдөлгөөнд оруулах, Засгийн газар энэ чиглэлд хүсэл эрмэлзэлтэй ажиллах нь төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад онцгой үүрэгтэй гэж дүгнэж байгаа юм. Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь Монгол улсын ирээдүйн хөгжилд чухал хэдий ч, эдийн засгийг төрөлжүүлэх бусад салбарын хөгжлийг анзааралгүй үлдээж болохгүй. 2016 онд 1.2 хувийн өсөлттэй байсан Монгол улсын эдийн засаг 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өсч хүчтэй сэргэсэн. Нүүрсний экспорт цаашид ч өндөр хэвээр байх магадлалтай. Мөн бизнес эрхлэгчдийн итгэлийг сэргээхэд нэмэр болсон ОУВС-гийн хөтөлбөр энэ оны 5 дугаар сард батлагдсан нь боломжийг нэмэгдүүлж байна. 

ARSLAN.mn

Азийн хөгжлийн банк 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно

2020 он хүртэл Азийн хөгжлийн банк Монгол улсад 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно. Нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих гэсэн үндсэн 3 чиглэл дээр төвлөрч ажиллах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47450
0 эможи
keyboard_arrow_up