Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 6 сарын 23

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.06.17--2014.06.23 /

 

 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: 2015 онд ам.долларыг 1600 төгрөгт барина. Энэ бол үндэслэлтэй тоо

- 2015 онд ам.долларыг 1600 орчим төгрөг байхаар тооцоход нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар байна. Эдийн засгийн төлөвийн талаар тодорхой тооцоо хийж, зорилт тавьсан. / Өнөөдөр 2014.06.18/

- Асуудалгүй гэдэг нь аль эрт тогтоосон, ярих юм алга

Өнөөдрийн байдлаар зам болон  өргөтгөлийн ажил 100 хувь дууссан. 11 км замын анхны төлөвлөсөн зураг төсөлд өөрчлөлт орсноор төсөвт өртөг 29.8 тэрбум болж буурсан.Манай банк энэ ажлын санхүүжилтэд нийт 30.9 тэрбум төгрөгийг олгосон. / Зууны мэдээ 2014.06.19 /

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат: Гадаадын банк, хөрөнгө оруулагчид бидэнд итгэж мөнгө өгөхгүй

Бид бодлого зөв тодорхойлох ёстой. Залгамж чанартай, хэмнэлттэй, тогтвортой бодлоготой байх хэрэгтэй.  Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрт Монгол банк оролцдог нь буруу. Ер нь  төв банк нь зах зээл рүү мөнгө гаргадаг туршлага дэлхийд тун ховор. Харин манай төв банк өнгөрсөн жил тийм үйлдэл хийсэн.  Төсвийн үргүй зардал маш их байна. Хэрэгтэй зүйлдээ зарцуулж чадахгүй мөртлөө ямар ч хэрэггүй байшин, барилга жил бүр улсын хөрөнгөөс барьж байна. / Монголын үнэн 2014.06.17/

МУ-ын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содном: Өнгөрснөөсөө сургамж авч, аж ахуйн үйл ажиллагаанд төр хутгалдахгүй байх нь зөв

Санхүү , эдийн засгийн мэдлэг мэргэжилгүй, өөрөөс нь баян хүн байхыг тэвчиж чаддаггүй, хувиа хичээж атаархаж явдаг хүний амнаас л гарах үг. Өмчийн бүх хэлбэрийг зөвшөөрдөг хуулиа одоо болтол ойлгож, хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүний хэлэх үг байх. Гадаадын ба дотоодын хөрөнгө оруулагчийн хувьд нэг ялгаа бий.  Гадаадын хөрөнгө оруулагч татварын дараах ашгаа аваад гарна. Харин үндэсний компани бол татварын дараах ашгаа Монголдоо л шигээнэ. Цагаансуваргын төслөөс гарах ашгаас улсын төсөвт төлөх татвар, төлбөрүүдийг төлөөд үлдэх чөлөөт ашгаа Монголдоо шинэ хөрөнгө оруулалт хийх, шинэ ажлын байр бий болгох, эдийн засаг, нийгмийн хөгжилд тус болох төслүүдэд зориулна. / Өдрийн шуудан 2014.06.20/

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ийм оронд хөрөнгө оруулалт хийдэг тэнэг тун ховор доо

Эрх баригчид бодлогынхоо алдааг засах хэрэгтэй гэж мөн ч олон удаа хэлж байна даа. Зүгээр л эдийн засгийг ном журмаар нь удирдах хэрэгтэй байна. Эдийн засгийг мөнгө, төсвийн бодлогоор удирдаж зохицуулдаг.  Харамсалтай нь салбарын сайд нь үүнийг мэддэггүй, мэдье гэж хичээдэг ч үгүй.  / Өдрийн сонин 2014.06.18/

 

Эдийн засаг ухааны доктор, профессор Ц.Батболд: Манайх макро бодлогоо валютын сангаас ангид өөрсдөө хийгээд дордуулчихлаа

Уул уурхайгаа зөвөөр явуулаад байвал  түүнээс орж ирсэн мөнгө эдийн засгаар дамжаад  ирэхээр бусад салбарууд хөгжөөд ирдэг. Хоёр зүйл чухал байдаг. Ямар орон хөгжив, ямар орнууд хөгжихгүй байна вэ. Жишээ хэлэхэд Австрали, Канад зэрэг нь үндсэндээ ингэж яваад хөгжилтэй орон болсон. Буурай орнуудын уул уурхай нь баялгийн хараал болоод байдаг.

Монголд, та нарт бөөн мөнгө орох нь ээ, үүнийг яаж үрэхгүй байх вэ, баялгийн хараалд идэгдэх, эсвэл идэж уугаад дуусчихсан байх аюулаас яаж гарах вэ гэж асууж байсан. Бус орнуудын хувьд бол их мөнгө ороод ирэхэд бүгдийг нь эдийн засгийн тэлэлтийн ид үед зарахгүй, хуримтлал болгон хураадаг. Энэ нь учиртай.

Ер нь валютын ханш, инфляц хоёр бол цэвэр мөнгөний бодлогын асуудал. Өөрөөр хэлбэл, Төв банкны асуудал. Тийм учир Монгол банк үүнийг яаж болиулах вэ гэхээр мөнгөө монгол төгрөгийн дансандаа хийхэд ашигтай болгох хэрэгтэй. / Өдрийн шуудан 2014.06.18 de facto Д.Жаргалсайхан нэвтрүүлэг /

Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Н.Энхтайван:  Хөгжлийн бодлого, төлөвлөлтгүй байж хөрөнгө оруулалт татна гэж ярих хэрэггүй

Хөрөнгө оруулалт саарсныг хамгийн түрүүнд эрх зүйн орчинтой холбож тайлбарлах хэрэгтэй. Эдийн засгийн буруу бодлого хэрэгжүүлж хоёр жилийн хугацаанд эдийн засгаа унагачихаад 100 хоногт сэргээнэ гэж ярьж байна. Манайхан энэ үлгэр нь хүлээцтэй хандаж магадгүй.  Харин гаднын зарим хөрөнгө оруулагч Засгийн газрын ингэж ярьж байгааг хараад гайхаж байгаа.  Тэгэхээр ойрын хугацаанд хөрөнгө оруулалт эрчимтэй татна гэхээс илүү алсдаа улс орноо хөгжүүлэхийн тулд яаж хөрөнгө оруулалт татах вэ гэдэг бодлогоо тодорхойлох ёстой.  / Үндэсний шуудан 2014.06.18 /

МУИС-ын багш, дэд профессор, доктор А.Энхбат: Төрийн төсөв, санхүүгийн холбогдолтой бүхий л үйл ажиллагаа шилэн аяганд хийсэн цэвэр ус шиг тунгалаг байх ёстой

Шилэн дансны тухай хуулийн үзэл баримтлалыг Төрийн бодлогын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд Том төрөөс ухаалаг төр лүү үндэсний зөвлөлдөх уулзалтад гаргаж тавьсан байдаг.  Энэ хуулийг боловсруулахад мэдээж хэрэг, олон улсын стандарт, дүрэм, журам, сайн туршлагуудыг харсан. Гэхдээ манай улсын хувьд хэрэгжиж болохуйц, төсөв, санхүүгийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын талаар нийгэм, иргэдийн зүгээс хүсэн хүлээж байгаа мэдээлэл болон асуудлуудад хариулт өгөх, шийдвэрлэхэд илүү анхаарсан. /Өдрийн сонин 2014.06.20/

Монгол нэгдлийн тэргүүн Х.Болдмандал: Н.Батбаяр зам барьдаг уу, төсвийг нь үмхдэг үү?

Юуны өмнө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зам, барилгын ажлын гүйцэтгэлүүд, тэдгээрийн тендер, сонгон шалгаруулалт, төсөвт өртгийг Засгийн газраар шийдвэрлэж байгаа асуудлууд эргэлзээ төрүүлж байна. Ер нь та бүхэн мэдэж байгаа байх аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажлын төсөвт өртгүүд автоматаар нэмэгдээд явж байдаг. Инфляцаас хэд дахин давж нэмэгдэж байдаг. / Зууны мэдээ 2014.06.19/

 

 

Сэтгүүлч:  Дөрвөн их наяд төгрөг хэвлүүлэх нь эдийн засгийг эрчимжүүлэх арга биш

Гэхдээ Монголын өнөөгийн эдийн засгийн хямралд улстөрчид буюу удирдагч буруутай гээд хэлчихвэл нэг их буруудахгүй.  Хэн хэнгүй мөнгөний хомсдолд орсон, валютын ханш өссөн, хувийн хэвшлийн үйл ажиллагаа доголдож буй нь Монголд орж ирэ мөнгөний урсгал буурсантай холбоотой. Хэрэв эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монгол төгрөгийг дахин хэвлэж тараах юм бол жилийн дараа гэхэд Монгол маш олон гуйлгачин гарч ирэх нь мэдээж. / Монголын үнэн 2014.06.17/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4798
0 эможи
keyboard_arrow_up