Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монголын компанийн засаглалын төлөөлөгчид хуралдлаа

2014 оны 6 сарын 24

Монголын компанийн засаглалын төлөөлөгчид өнөөдөр 7-р чуулганаа хийлээ. Энэ удаагийн чуулганаар монгол улсын шинэчлэн баталсан компанийн засаглалын кодексийг танилцуулсан юм. Өнгөрсөн сард санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Монгол улсын  компанийн засаглалын кодекс нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг буруугаар ашиглах, компанийн засаглалын институцуудийн хоорондох хяналт шалгалт, болон тэнцвэртэй байдал ба хувьцаа эзэмшигчдэд, ил болгох зүйлс зэрэг Монгол улсад тулгарч байгаа хамгийн нийтлэг,  компанийн засаглалын асуудлуудыг хамарсан байна. энэхүү кодексийг баталснаар Монгол улсын компаниудад компанийн засаглалын практикаа сайжруулахад илүү дэмжлэг болох төдийгүй нөгөө талаар улс орны урт хугацааны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах илүү үр ашигтай менежменттэй байх, нөөцийг илүү сайн хуваарилах болон илүү тогтвортой үнэ цэнийг бий болгох юм байна.

Олон улсын санхүүгийн корпораци санхүүгийн зохицуулах хороо болон компанийн засаглалын хөгжлийн төвтэй хамтран Монгол улсын компанийн засаглалын анхны онооны карт болох компанийн засаглалын туршлагуудын талаарх хараат бус судалгааг өнгөрсөн оны 11-р сард хийжээ. Онооны картаар Монгол улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй топ 20 компанийн засаглалын дундаж оноо дөнгөж 27,5 хувь байгаа нь одоогийн компанийн засаглалын дүрэм журмуудыг хангалттай хэрэгжихгүй байна гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4873
0 эможи
keyboard_arrow_up