Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өрийн түвшин 90 хувь бүү хэл 25 хувиас ч хэтэрч болдоггүй

2014 оны 7 сарын 01

Улсын мөнгө, санхүүгийн нөхцөл муудахад гадны өр гол үүрэг гүйцэтгэж, том өр улсыг эдийн засгийн хувьд сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнийг дагаад хөрөнгийн гадагш урсгал улам нэмэгдэн үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой гэмээр нөлөөлж байна.

 

Сангийн яамнаас Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл 2013.12.31-ний байдлаар 6094.3 тэрбум төгрөгт хүрсэн нь 2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 35 хувь болсон гэдгээ мэдэгдсэн.Үүнийг ҮАГ-ын 2013 оны аудитын тайлан баталсан. 1990 оноос хойш 23 жилд хуримтлагдсан олон талт хөнгөлттэй зээлтэй тэнцэх хэмжээний өрийг сүүлийн2 жилд зөвхөн бондын өрөөр бий болгов.Үр дагавар нь нэгж хүмүүн капиталд ногдох өрийн дарамтсаяаар тоологдох болжээ.

Чингис 10 жил (2012-2023) бондын 1.0 тэрбум ам.долларыг үндсэн болон хүүгийн төлбөрийн хамт тэнцүү төлнө гэвэл ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ 1,295.1 сая ам.доллар, мөнЧингис 5 жил (2012-2017) бондын 500.0 сая ам.долларыг адил хэлбэрээр төлнө гэвэл ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ 560.0 сая ам.доллар, нийт 1,855.1 сая ам.доллар буюу (2013.12.31: 1$=1659.34 төг) буюу 3100.0 тэрбум төгрөг төлөх нь гарцаагүй болж, дангаараа 2013 оны ДНБ-ий 18 орчим хувьд хүрчээ. Ядаж байхад төгрөгийн ханш суларснаар 2013 онд 393.0 тэрбум төгрөг салхинд хийсгэж, улсын өөрийн хөрөнгийн зохистой харьцаа муудах нь тодорхой. Гэтэл 2013 онд Чингис бондын хүүгийн төлбөрт 98.9 тэрбум төгрөг төлсөн нь өрийг бууруулах арга хэмжээ болж чадахгүй байна. Цаашид бондын зах зээлд нэр хүндээ алдвал Грек 10 жилийн бонд шиг болохыг үгүйсгэхгүй. Бондын зах манайх шиг “царцанги” биш.

Манай улс зээл, тусламжийн тухай олон улсын тунхаглалыг зөвшөөрч нэгдсэн байх бөгөөд энэ нь зээл, тусламжийн бодлого, зохицуулалтийн үндэс болж ирсэн.  Уг тунхаглалд “Зээл авагч зээлээ төлж чадахгүйд хүрвэл дампуурал зарлана. ОУВС ч юм уу өөр нэг олон улсын байгууллага өрийг нь дарахаар дахин давхар өр зээл олгох нь зөрчил бөгөөд өөрийн валютын нөөцөө арвин байлгах, тохиролцсон хэмжээнээс буулгахгүй байхыг эрмэлзэж, амлалтаа биелүүлэх ёстой.” гэсэн заалтаар төр, засаг санхүүгийн удирдлагаа нэн даруй эрүүл “тунгалаг” болгох шаардлагатай.


Учир иймд “Өрийн удирдлагын” тухай хуулийн төсөлд өрийн хязгаарыг ДНБ-ий 90 хувьд хүргэхээр тусгасан заалт нь улсын өөрийн хөрөнгө огт байхгүй болсонтой адил. Эдийн засгийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтээр ДНБ-д гадаад өрийн эзлэх жин 90 бүү хэл 40, 25 хувиас ч хэтэрч болдоггүй юм. Их өр нь мөнгөний мастабыг огцом өсгөж, улмаар улсын төсвийн дүн мэдээ санхүүгийн байдлын тайландаа багтахгүйд хүргэж, мөнгийг “Их наяд”-ын дараахь цифр “Маш дэлгэмэл”-ээр ярилцана. Хор холбогдол нь Зимбабве улсын жишээг давтах вий дээ. Тус улс 2000-аад оны эхээр инфляци 231 сая хувьд хүрэхэд 3 ширхэг өндөгийг нэг зуун их наяд (Англиар) зимба.доллараар авах үеийн ханш 1 ам.доллар = 25 сая зимба.доллар (жаал хүү 1 ам.доллар авахаар дэлгүүр явж байгаа нь)-т хүрсэн байдаг. Үүнтэй адил өнөө үеийн бидний үйлийн үрээр хойч үе маань нэг ширхэг талхны төлөө тэвэр дүүрэн мөнгө тээх вий дээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5202
0 эможи
keyboard_arrow_up