Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ИРГЭДЭД И-БАРИМТ ӨГӨХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

2018 оны 1 сарын 22

Монголын бизнес эрхлэгчдийн түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөлөл гэж өөрсдийгөө танилцуулсан эдгээр хүмүүс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж, Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байгаа аж. Тус бизнес эрхлэгчдийн төлөөлөлд и-баримт өгөхөөс татгалзсан Да Хүрээ зах, Нарантуул зах, Сандэй плаза, Хар Хорин зах, Гар утасны худалдаа эрхлэгчдийн холбоо, ТҮЦ эрхлэгчдийн холбоо зэрэг орж байгаа юм байна. 

Arslan.mn

МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТҮР ХОРООНЫ ТЭРГҮҮН Д.РААЖАВ

-Манай хорооноос Ерөнхий сайд, УИХ-ын даргад өргөх бичиг барьж байгаа. 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, хувиараа бизнес эрхэлж буй иргэдийн эрх ашгийг харж үзэхийг хүсч байна. Лангууны бизнес эрхлэгчдэд татварын байцаагч нар нэг шаардлага тавьдаг. Тэр нь ПОС машин буюу төлбөрийн карт уншигч машин суурилуул гэсэн шаардлага. QRS буюу бар код бүртгэдэг ПОС машин нь автомат системээр тооллого хийдэг. Гэтэл зах, худалдааны төвүүд зах зээлийн дундаж өртгөөс доош үнээр бараагаа зарж, борлуулдаг. Ашиг бага. ПОС машин тэр бүр хэрэглэх боломжгүй. Хэрэглэсэн ч татварын өөр нөхцөл санал болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. 

Хувиараа бизнес эрхлэгчдийг төр зарим талаар дэмжих хэрэгтэй. Бид ПОС машин тавихыг эсэргүүцэж байгаа юм биш. Хамгийн гол нь хувиараа бизнес эрхлэгчдэд тохирсон хэлбэр байх хэрэгтэй гэсэн саналтай байгаа. Татварын өөр үе шатлалтай байх нь зөв гэж үзэж байгаа юм. 

Arslan.mn

Гэвч өнөөдөр олон нийт, иргэд, худалдан авагчид и-баримт авах хүсэлтэй байдаг боловч зарим томоохон зах, худалдааны төвүүд өгөхгүй байна гэсэн гомдол тасралтгүй ирсээр байгаа билээ. И-баримтын системийг амжилттай нэвтрүүлээд иргэддээ үйлчилж буй Барс, Хүчит шонхор зэрэг захууд байгаа аж. Иргэд худалдан авалт хийснийхээ баталгаажуулсан баримтыг авах нь зүй ёсны хэрэг. Харин дээрх худалдаа эрхлэгчдийн хүссэн татварын өөр нөхцөл гэж чухам ямар нөхцөл хүсээд байгаа нь тодорхойгүй байлаа. 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
52727
5 эможи
keyboard_arrow_up