Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Канад, Монголд төлөх $700 саяын татвараас зугтсан гэх мэдээллийг Рио Тинто няцаав

2018 оны 2 сарын 01

Оюу Толгой төсөлтэй холбоотой Канад, Монголын засгийн газарт төлөх байсан $700 саяын татвараас Рио Тинтог зугтсан гэх мэдээллийг саяхан Нидерландын нэгэн судалгааны байгууллага тараасан юм. Тэгвэл дээрх мэдээллийг Рио Тинто өчигдөр буюу Лхагва гарагт няцаажээ.

Arslan.mn

Рио Тинто нь Монголын говьд хэрэгжүүлж байгаа Оюу Толгойн төсөлд жилд $1 тэрбум орчмын хөрөнгө оруулалт хийж байгаа. 2020 оноос гүний уурхайн ажиллагаа эхэлснээр жилд 500,000 тонн зэс олборлох тооцоо бий.

Үндэстэн Дамнасан Корпорациудын Судалгааны Төв буюу SOMO нэртэй байгууллага Рио Тинто болон түүний охин компани Туркойз Хиллийг Нидерланд, Люксембургт байгуулсан цаасан дээрх компаниудыг ашиглан Канадад төлөх байсан $470 сая, Монголд төлөх байсан $230 саяын татваруудыг төлөлгүй нуусан гэж мэдээлсэн юм.

Рио Тинтогийн мэдэгдэлд “SOMO хэмээх байгууллагын тараасан татварын тухай мэдээлэл нь ямар ч үндэслэлгүй” гээд Оюу Толгой төсөлтэй холбоотой татварыг Канад, Монголын засгийн газруудтай урьдчилж тохиролцсон нөхцлийн дагуу төлж байгаа гэж тайлбарлажээ.

Мөн Оюу Толгойн татварын стандарт нь тус компанийн Австрали, Чили, АНУ дахь төслүүдтэй ижил түвшинд хэрэгжиж байгааг мэдэгдсэн байна.

2010-2017 онд татвар болон роялтид нийтдээ $1.8 тэрбум гаруйг төлснөө мөн мэдээлжээ.

Энэ оны эхээр Монголын засгийн газар Туркойз Хилл компанийн 2013-2015 оны үйл ажиллагаанд аудит хийсний дараа $155 саяын татварын торгууль тавьж, тус компани аудитын дүгнэлтийг нягтлан шалгаж байгаагаа мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Рио Тинто Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатарт шинэ оффисоо нээсэн нь Оюу Толгойгоос бусад бизнесийн боломжийг судлахад чиглэж байгааг мэдээлж байв.

Оюу Толгойн зэс, алтны ордын 34 хувийг Монголын засгийн газар, 66 хувийг Туркойз Хилл компани эзэмшдэг. Туркойз Хиллийн 51 хувийг Рио Тинто эзэмшдэг юм.

 

Эх сурвалж: Reuters

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53224
1 эможи
keyboard_arrow_up