Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тогтвортой санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсэн 34 орноос хамгийн их амжилт гаргасан орнуудын нэг нь Монгол

2018 оны 2 сарын 27

Arslan.mn

Монголын банкууд өөрсдийн зээл, санхүүжилт олгох үйл ажиллагаанд тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг тусган амжилттай хэрэгжүүлж байгаа талаар өнөөдөр Дэлхийн Банкнаас мэдээлэл хийлээ.

Тайлангийн үр дүнгийн тухай ОУСК-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Туен Нгуен мэдээлэл өглөө.

Arslan.mn

Тэрбээр “Монгол Улсын санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшлийн талаар танилцуулах болсондоо баяртай байна. Банк, санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх тал дээр Монголын банкууд нэлээн ахицтай ажиллалаа. Дэлхийн хөгжиж байгаа бусад орнуудад үлгэр дуурайл болсон гэдгийг онцлон тэмдэглэе.

Хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл олуулаа яв гэсэн үг байдаг. Монголын банкны салбарт үйл ажиллагаагаа явуулж байгууллагууд хамтарч ажилласан явдалд талархал илэрхийлье. Дөрвөн жилийн өмнөөс энэ хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэлсэн. Тогтвортой санхүүжилтийн холбоо 2012 онд ОУСК-ийн дэмжлэгтэй үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш Монгол Улс маш идэвхтэй гишүүний нэг байсан юм.

2014 оноос Монгол Улсад Тогтвортой санхүүжилтийн зарчмуудын санаачилга гэсэн үйл явцыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар Тогтвортой санхүүжилтийн холбоонд 34 улс орон гишүүнээр ажиллаж байгаа нь дэлхийн хөгжиж буй орнуудын санхүүгийн хөрөнгийн 85 хувийг бүрдүүлж байна.

Санаачилга хэрэгжүүлж эхэлснээс хойш анхдугаар тайлан гарлаа. Судалгаанд 15 улс орон хамрагдсанаас Монгол Улсын санхүүгийн салбарт гарсан ахиц дэвшил нь манлайлах түвшинд байсныг тэмдэглэх хэрэгтэй. 34 орноос хамгийн их амжилт гаргасан орнуудын нэг нь Монгол боллоо.

Монголын Банкуудын Холбоо нь Киргиз, Мъянмар улсуудад Тогтвортой санхүүжилтийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхээ бидэнд илэрхийлээд байна” гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
54326
1 эможи
keyboard_arrow_up