Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 7 сарын 07

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.07.01-2014.07.07 /

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Валют чангарвал зээлийн хүү ес болохыг үгүйсгэхгүй

Хөгжлийн банкинд мөнгө байгаа. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хагас нь бүтээн байгуулалт болоод гарчихсан. Гэхдээ үлдэгдэл нь Хөгжлийн банкин дээр байхгүй ч арилжааны банкуудад бий.  Жилийн найман хувийн хүүтэй зээд хэвийн олгогдож байгаа. Янз бүрийн саад тотгор учраагүй. Ер нь бол инфляци буурвал найман хувь болж буурах бололцоо бий. / Зууны мэдээ 2014.07.04/

 

 

 

УИХ-ын дарга З.Энхболд: Зээл олголтыг хязгаарлах нь эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас дээр гэж үзэж байна

УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганыг хааж  хэлсэн үг. Гадаад валютын орлого төсөөлж байснаас илүү багасч, төсвийн орлого төвлөрүүлэлт тасалдаж, бодит салбарт олгосон зээлийн чанар муудах төлөвтэй байна. Зээл олголтыг хязгаарлах нь бодит эдийн засагт, тэр тусмаа иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүнд тусна гэдгийг ойлгож байгаа ч эдийн засгаа бүхэлд нь хямралд оруулахаас арай дээр хувилбар гэж үзэж байна. / Үндэсний шуудан  2014.07.03 /

 

Эдийн засаг хөгжлийн сайд Н.Батбаяр: Намайг огцруулах эсэхийг УИХ шийднэ

Ханш буурна. Би хэлж байгаа. Энэ бол цаг зуурын асуудал. Ханшийг бууруулахын тулд Талын зам төсөл дээр ажиллаж байна. Хийн хоолойн бүтээн байгуулалт хийгдээд эхлэхээр томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж валютын ханш буурна.  Би өөрийгөө ажлаа хийж чадахгүй байна гэж үзээд огцрох өргөдлөө өгөхгүй ээ. Хэрвээ намайг буруу ажиллаж байна гэж үзээд УИХ огцруулах ёстой гэсэн шийд гаргавал тэр нь УИХ-ын асуудал. / Өдрийн сонин 2014.07.01 /

 

Монголын хөрөнгийн биржийн ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар: Өдөрт 50 мянган төгрөгийн орлогтой аж ахуйн нэгж Монголд байна уу

Үнэхээр хөрөнгийн зах зээлдээ дэлхийн хэмжээнд хүргэе гэж байгаа бол бид өөрсдөө дэлхийн хэмжээнд сэтгэх шаардлагатай. Хэн ч бидэнд  бэлэн хоол бэлдэж өгөхгүй. Надад боломжтой санагдаж байгаа хоёр бүтээгдэхүүн байна. Мэдээж эдгээр нь манай эдийн засгийн суурь бүтэцтэй нийцэж байгаа. Энэ нь бараа бүтээгдэхүүний болон валютын феючерс зах зээл юм. Одоо судалгааны шатан дээрээ яаж байна. Монголын хөрөнгийн зэх зээлийг огцом өсгөнө гэсэн дур зураг харагдаж байгаа. Үүнд итгэлтэй байна. / Өнөөдөр 2014.07.07 /

Монгол-Өвөрмонголын эдийн засаг, соёлын хөгжлийг дэмжих холбооны дарга Л.Баатар: Дэд бүтцийн салбарт концессын гэрээгээр хөрөнгө оруулах боломжтой

Хөрөнгө оруулагчид дан ганц уул уурхайг сонирхоогүй. Бусад салбарыг их сонирхож байгаа.  Монгол бо сайхан байгаль орчин, өргөн удам нутагтай. Ийм сайхан байгаль орчин мал аж ахуй, газар тариаланд хөрөнгө оруулалт цаашид гайгүй хөгжих болов уу гэж бодож байна.  Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах шаардлагатай.  Ер нь цаашид дэд бүтэц, банк санхүү, уул уурхайн салбарт багцаар нь хамтарч ажиллах бодлоготой байгаа юм. / Ардчилал 2014.07.03 /

Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг өнөөдрийг хүртэл УИХ-д оруулж ирсэнгүй

Засгийн газрын тэвчиж болох зардал, төсвөөс эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтыг төсвийн гадуурх Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх ажлыг үргэлжлүүлсээр байвал төлбөрийн тэнцэл улам муудаж, хямралыг бодитойгоор бий болгох магадлал байна.  Эдийн засагт учирч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тасралтгүй өсгөх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд санхүүгийн салбарын тогтвортой байдал чухал ач холбогдолтой. / Өдрийн сонин 2014.07.03 /

Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг: Төрөөс мөнгөний бодлогыг чангатгаж, банкны тогтолцооны эрүүл байдлыг хангахад анхаарах хэрэгтэй

Эдийн засаг ба санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал байна. Өнгөрсөн гурван жил эдийн засгийн мөчлөг дагасан бодлого баримталж байсан. / Өдрийн шуудан 2014.07.04 /

Зээл барилгын салбарт хэт төвлөрсөн нь томоохон эрсдэл дагуулж байна

Банкны зээлийнхээ 33 хувийг барилгын салбарт оруулсан нь төвлөрөл үүсгээд байгаа юм.  Энэ нь Монголбанк хоёр их наяд төгрөгийг өнгөрсөн жилийн хугацаанд  зах зээлд нийлүүлсэнээс үүдэж буй. Хэрэв эдийн засаг цаашид  сэргэхгүй, улам хүндэрвэл банкны салбарын хэт төвлөрсөн зээлийн багцын чанар муудах маш том эрсдэл байгаа юм.          / Үндэсний шуудан 2014.07.04 /

Сэтгүүлч: Дэлхийн банк мөнгөний бодлогоо чангаруулахыг зөвлөв

Эдийн засагт өсөлт сайн ч сөрөг үр дагавартайг Дэлхийн банкны эдийн засагчид сануулж байна.  Хэт халсан хөдөлгүүр яадаг билээ, үүнтэй адил сөрөг нөлөөтэй хэмээн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тэхюн Ли зүйрлэв. / Өдрийн сонин 2014.07.04 /

Сэтгүүлч: Инфляцийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байна

Дэлхийн банк Монгол улсын эдийн засгийн төлөв байдал болон тулгамдсан асуудлуудыг 2014 оны долдугаар сарын байдлаар дүгнэн танилцууллаа. Эдийн засгийн өсөлт гурван жилийн турш өндөр байсан нь сайн үзүүлэлт боловч урсгал дансны байсан нь сайн үзүүлэлт боловч урсгал дансны алдагдлыг огцом өсгөжээ.  Манай улсын эдийн засагт тулгамдаж буй нэгэн чухал асуудал бол банкны салбарын актив хөрөнгийн хэмжээ, суларч өмнөх оноос дотоодын зээл 50 хувиар нэмэгдсэн явдал. /Өдрийн шуудан 2014.07.04 /

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5487
0 эможи
keyboard_arrow_up