Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Деклан Магий: Монголын эдийн засаг 2018 онд 3.8 хувийн өсөлттэй байна

2018 оны 4 сарын 11

Arslan.mn

Азийн Хөгжлийн Банкнаас өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн төлөвийн таамаглалаа танилцууллаа. 

Arslan.mn

АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Магий “2018 оны Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж байна.  2018 онд эдийн засгийн өсөлт 2017 онтой харьцуулахад бага зэрэг саарч 3.8 хувьтай байна. Үүнийг бид сайн үзүүлэлт гэж харж байгаа. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өсөлтийн гол хүчин зүйл. Гэхдээ өсөлтийг сааруулах эрсдэлтэй хүчин зүйл нь нүүрсний экспорт, тэр дундаа тээвэрлэлтэд гарч буй бэрхшээлүүд юм. 

2019 оны хувьд эдийн засгийн өсөлт эрчимжиж 4.3 хувь болно гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

Инфляцийн хувьд 2018 онд 8 хувь, 2019 онд 7 хувь байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Төсвийн алдагдал 2018 онд ДНБ-ий 6.4 хувь, 2019 онд 5.1 хувьд хүрнэ гэж үзсэн. Гол шалтгаан нь зарлага нэмэгдэж, татварын шинэчлэлийн улмаас орлого буурах магадлалтай юм” гэв. 

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55944
0 эможи
keyboard_arrow_up