Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, ОХУ-ын хамтарсан “Монголросцветмет” 230 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолно

2014 оны 1 сарын 07

Монгол, ОХУ-ын хамтарсан “Монголросцветмет” компани энэ жил 52 хувиас дээш төмрийн агуулгатай 230 мянган тонн баяжмал экспортлохоор төлөвлөжээ. Үүнийхээ 200 мянгыг нь хуурай аргын технологиор баяжуулах бол үлдсэнийг нь нойтон аргаар боловсруулах гэнэ. Дэлхийн зах зээлд жоншны үнэ буурснаас тус үйлдвэр төмрийн хүдэр баяжуулж борлуулах нь ашигтай гэж үзэж буй аж.
“Монголросцветмет” компани 500 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийн жонш баяжуулах технологидоо нэмэлт төхөөрөмж суурилуулснаар өнгөрсөн оны наймдугаар сараас төмрийн хүдэр баяжуулж эхэлжээ. Үүнээс хойш 35 мянган тонн төмрийн хүдэр баяжуулан экспортлоод буй аж. Тус компани Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрээс 18 км зайд байрлах өөрийн эзэмшлийн Баргилтын ордоос төмрийн хүдрээ олборлож байгаа гэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56
0 эможи
keyboard_arrow_up