Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Үүрэн холбооны компаниуд салбарын нийт орлогын 50.26 хувийг бүрдүүллээ

2018 оны 4 сарын 23

Холбоотой Зураг

Үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо улсын хэмжээнд 2017 онд гурван сая 886 мянга болж өссөн байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлангаас харвал энэ нь дотоодын харилцаа холбооны салбарын хамгийн идэвхтэй үйлчилгээ болж байгаа юм. 2017 оны 12 дугаар сараар эцэслэсэн дүнгээр "Mobicom" корпораци зах зээлийн 38.64 хувийг бүрдүүлж байгаа бол "Unitel" групп зах зээлийн 35.16 хувийг бүрдүүлэх болж, зах зээлд эзлэх хувиа гурав орчим хувиар өсгөсөн байна. Харин "Skytel" групп 15.25 хувийг, "G-Mobile" компани 10.95 хувийг бүрдүүлсэн гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээллээ. Үүнээс гадна үүрэн холбооны компаниуд салбарын нийт орлогын талыг буюу 50.26 хувийг бүрдүүлж, нийт орлого нь нэг их наяд төгрөгийг давжээ. Орлогын дийлэнх хувийг дата хэрэглээ бүрдүүлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар мобайл дата хэрэглэгчийн тоо хоёр сая 625 мянгад хүрсэн нь жилийн өмнөхөөс долоон хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Харин “4G LTE” үйлчилгээг хэрэглэгчийн тоо 2017 онд өмнөх оноос бараг гурав дахин нэмэгдэж, 677 мянгад хүрсэн байна. Хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ өмнөх оноос 51 хувиар өсөж, 26.3 терабайтад хүрчээ. Үүнээс үүрэн холбооны “LTE” хэрэглэгчийн үүсгэсэн дата хэрэглээ 2017 онд 11.5 терабайт болсон аж.

Дата хэрэглээ огцом өсөхөд үүрэн операторууд дата хэрэглээний багц үйлчилгээгээ идэвхжүүлсэн нь нөлөөлснийг тайлангаас харж болохоор байна.

 

BLOOMBERGTV.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56362
0 эможи

keyboard_arrow_up