Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэхээр зорин ажиллаж байна

2018 оны 5 сарын 18

Arslan.mn

Дэлхийн нийтээр тоон технологийг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх чиг хандлагыг баримталж байна. Манай улс ч мөн адил дэлхийн жишгээр тоон технологийг нэвтрүүлэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар олон улсын туршлагаас хуваалцаж буй.

“Ухаалаг засаг” төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран “Дижитал шилжилт болон блокчейн технологи”  сэдэвт семинарыг хоёр өдрийн турш зохион байгууллаа. 

Тус семинар нь цахим засаглалыг хөгжүүлэх дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхийн зэрэгцээ блокчейны талаарх мэдлэг мэдээллийг зузаатгах ач холбогдолтой аж.

Arslan.mn

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат

 "Энэхүү семинараар бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гол түлхүүр болох Блокчейн технологийг Монгол Улсад хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж байна. Мөн гадны улс орноос энэ чиглэлийн туршлагатай экспертүүд ирж Монголд энэ технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж, туршлага солилцож байна. 

Блокчейн нь төвлөрсөн бус, маш өндөр түвшинд хамгаалагдсан, олон хүнд нээлттэй технологи юм. Энэхүү технологийг зарим орнууд бүртгэлийн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Жишээ нь, Украйн улс үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн системдээ блокчейн технологийг ашиглаж эхэлж байгаа гэлээ. Тиймээс Монгол Улсад ч мөн үл хөдлөх, банк санхүүгийн байгууллагуудад блокчейн технологийг ашиглах боломжтой юм.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас цахим засаглалыг хөгжүүлэх, ухаалаг, хялбар төрийн үйлчилгээг бий болгоход анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж цаасгүй технологи, цаг зав хэмнэсэн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Одоогийн байдлаар ХУР системд төрийн 27 байгууллага нэгдэж иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Мөн хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд ХУР системийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхлээд байна.

Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим бодлогын түр хороо” байгуулах асуудлыг УИХ хэлэлцэх гэж байна. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэхээр зорин ажиллаж байна" гэлээ.

Arslan.mn

Семинарт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат болон яам агентлагийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, Блокчейн технологи нэвтрүүлсэн Азийн орны төлөөлөл оролцлоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57462
1 эможи

keyboard_arrow_up