Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Инфляцын түвшингээр Монгол Улс дэлхийд арванхоёрдугаарт бичигдэв

2014 оны 7 сарын 17

Их Британийн “The Economist” группийн дэргэдэх “Economist Intelligence Unit”-ээс өнгөрсөн долоо хоногт дэлхийн улс орнуудын долдугаар сарын инфляцын түвшинг урьдчилан тооцоолж, эрэмбэлжээ. Венесуэл 64, Аргентин 38 хувийн өсөлтөөр эл жагсаалтыг тэргүүлсэн бол Сирид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг жилийн хугацаанд 36, Суданд 31, Малави, Иранд 20, 19 хувиар нэмэгдэж буйг “The Economist” тодотгосон байна.

Харин Монгол Улсын хувьд долдугаар сарын эцэст инфляц өнгөрсөн жилийн мөн үеэс 12 орчим хувиар өснө хэмээн тооцож буй аж. Энэ нь арванхоёрдугаарт бичигдэхүйц өндөр үзүүлэлт гэнэ.

Дашрамд дурдахад, манай улсын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны зургадугаар сарын байдлаар өмнөх сараас 0.5, оны эхнээс 6.7, өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 10-нд мэдээлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5907
0 эможи
keyboard_arrow_up