Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газар хамгийн тогтворгүй үед төгрөгийн ханш 2 дахин унаж байжээ

2018 оны 11 сарын 30

Arslan.mn

1990-2018 он хүртэл 15 Ерөнхий сайд томилогдон ажиллаж байна. 1996-2000 оны хооронд дөрвөн Засгийн газар солигдож байсан нь түүхэн дэх хамгийн тогтворгүй сонгуулийн мөчлөг байжээ.

Төв банкнаас авсан мэдээллээр энэ хугацаанд ам.долларын эсрэг төгрөгийн ханш хоёр дахин унажээ. Өөрөөр хэлбэл 1996 оны долоодугаар сард ам.долларын албан ханш 534.4 төгрөгтэй тэнцэж байсан бол 2000 оны долоодугаар сард 1071.3 төгрөгт хүрч байсан юм.

Мөн дөрвөн жилийн дотор дөрвөн Засгийн газар солигдсон энэ үед буюу 1996 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2.2 хувь байсан байна. Харин 1997 онд 3.9 хувьд хүрч өссөн ч 2000 онд 1.1 хувь болж буурч байжээ.

Харин үүний дараа 2004-2008 оны сонгуулийн жилд гурван Засгийн газар солигдож байв. 2004-2008 онд олон улсад нүүрсний эрэлт нэмэгдэж, түүхий эдийн ханш өссөнөөр экспорт нэмэгдэж энэ хугацаанд ам.долларын эсрэг төгрөгийн ханш 3.8 орчим хувиар чангарч байсан байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2004, 2007 онд 10 хувийг давж байжээ.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597700
0 эможи

keyboard_arrow_up