Иргэдийн дундаж цалин 1,157,859 төгрөгт хүрчээ
2019 оны 6 сарын 12
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2019.05.12/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг танилцуулаа.
2019 оны эхний таван сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын
- 9.7% нь 320000 төгрөг хүртэлх цалинтай,
- 13.0% нь 320001-500000 төгрөгийн цалинтай,
- 32.6% нь 500001-900000 төгрөгийн цалинтай,
- 22.5% нь 900001-1300000 төгрөгийн цалинтай,
- 5.5% нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд иргэдийн дундаж цалин 1,157,859 төгрөгт хүрсэн гэх статистик дүн гарчээ.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл өмнөх улирлаас 500,001-900,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар буурсан бол
- 1,100,001-1,300,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар
- 1,500,001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.0 мянгаар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ҮСХ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
2
1
604689
6 эможи
Зулаа
2019-06-12 18:46
1.100.000₮ биш 770.000₮ юм биш үү? :-(
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: