Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар БОРОО орно

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

Өнөө шөнө төвийн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Маргааш өдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

-2019 оны наймдугаар сарын 4-ний 20:00 цагаас 5-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр ширүүснэ.

Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө сэрүүсч нутгийн баруун хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зарим газраар аадар бороо, өдөртөө нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Шөнөдөө бүх нутгаар 14-19 градус, өдөртөө сэрүүсч нутгийн баруун хэсгээр 23-28 градус, зүүн хэсгээр 20-25 градус дулаан байна.

НАЙМДУГААР САРЫН 06-10-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ: 
6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа  ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: ЦУОШГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606425
1 эможи

Зочин
2019-08-05 12:05
хамгийн сайн ерөнхийлөгч
keyboard_arrow_up