Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.3 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзжээ

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

СЗХ-ноос өнөөдөр санхүүгийн зах зээлийн II улирлын дүнг мэдээллээ.

Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ энэ оны эхний 2 улиралд 354.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 25.7 хувиар өсжээ.

СЗХ-ны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлстийн дарга Ч.Хүдэрчулуун “Даатгалын салбарын нийт хөрөнгө өсөхөөс гадна давхар даатгалын компаниуд бий болж байна. Өнгөрсөн онд даатгалын салбарын 16.6 хувийг давхар даатгал эзэлж байсан бол энэ жил 20.7 хувь болж өссөн"гэв.

Өнөөдрийн байдлаар давхар даатгалын 2, ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын нэг, даатгалын зуучлагч 49, даатгалын хохирол үнэлэгч 27 компани ажиллаж байна.

Үүнээс салбарын нийт хөрөнгийн 76.7 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.6 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна. Тайлант хугацаанд даатгалын нийт хураамжийн орлого өнгөрсөн оноос 23.7 хувиар өсөж 104 тэрбум төгрөг болжээ. Үүний 99 хувийг ердийн даатгалын компаниудын хураамжийн орлого бүрдүүлж байна.

Хэдийгээр судалгаанд хамрагдсан иргэдийн 30.3 хувь нь сайн дурын ямар нэгэн даатгалтай ба даатгалгүй иргэдийн тоо 2018 оны мөн үеэс 11 пунктээр буурсан ч энэ салбарт иргэд тийм ч их итгэхгүй байна. 

Даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.3 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэн  бөгөөд ийн үзэх иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 14.2 пунктээр өссөн аж. 

Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан иргэдийн 11.9% нь даатгалд итгэдэггүй гэж хариулжээ. 

Arslan.mn

Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн зээл эзэлж байна

Энэ оны II улирлын байдлаар санхүүгийн зах зээлд нийт 538 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж байгаагаас дийлэнх нь буюу 492 нь зээлийн үйл ажиллагаа эрхлэж, 8.6 хувь нь зөвхөн гадаад валют арилжааж байна.

 ББСБ-уудын нийт хөрөнгө II улирлын байдлаар 1.5 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар буюу 389.4 тэрбум төгрөгөөр өсжээ.

Хөрөнгийн өсөлтийн 84.3 хувийг зээлийн өсөлт, 47.4 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлж байна. Тайлант хугацаанд ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл мөн өмнөх оныхоос 42.7 хувиар буюу 328.4 тэрбум төгрөгөөр өсөж, 1.1 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 84.7 хувийг иргэдийн, 15.3 хувийг хуулийн этгээдийн зээл эзэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606744
0 эможи

keyboard_arrow_up