Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Нэг өрхийн сарын дундаж орлого 194.4 мянган , зарлага 203.5 мянгаар өсчээ

2019 оны 8 сарын 15

Arslan.mn

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх долдугаар сарын судалгааг өнөөдөр  танилцууллаа.

Судалгаанаас харахад, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 194.4 мянган төгрөгөөр өсчээ. Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны хоёрдугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.9 мянган төгрөгөөр буюу 9.6%-иар өссөн байна.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 203.5 мянган төгрөгөөр өсөв. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

Өрхүүдийн мөнгөн орлогоор бүлэглэн авч үзвэл, 2019 оны хоёрдугаар улиралд:

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар тус тус буурчээ.

Харин 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.6 мянга, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606840
0 эможи

Зочин
2019-08-15 14:40
сонирхолтой
keyboard_arrow_up