Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа

2014 оны 7 сарын 21

Moody’s агентлагийн Хөрөнгө оруулалтын албанаас манай улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулсан байна. Энэ тухайгаа өнгөрсөн пүрэв гаригт  "Монголын зээлжих зэрэглэл B2 болж буурсан нь хөрөнгө оруулалт татах зэрэглэлээс таван төвшингээр доогуур үзүүлэлт гэдгийг эдийн засагчид тайлбарлалаа" хэмээн мэдээллээ.

Монголын зээлжих зэрэглэл буурах нь олон улсын хөрөнгийн зах зээлд зарагдаж байгаа, бонд болон хувьцаануудад сөргөөр нөлөөлөх хандлагатай. Тиймдээ  ч тус агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан гэдгийг мэдэгдсэний дараа Засгийн газрын босгосон бондын үнэлгээ огцом уналттай гарчээ.

Дотоодын зах зээлд ам.долларын ханш өсч, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 1.6 тэрбум доллар болтлоо доошилсон нь манай улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулах шалтгаан болсон гэж үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6077
0 эможи
keyboard_arrow_up