Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮСХ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.9 хувиар өсчээ

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх наймдугаар сарын судалгааг өнөөдөр  танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар дундаж цалин 1 сая 161 мянга 178 төгрөг  болсон байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 10 хувь нь 320 мянган төгрөг хүртэл цалинтай байгаа бол 320 -500 мянган төгрөгийн цалинтай иргэд 13.2 хувийг эзэлж байна.

Харин 500-900 мянган төгрөгийн цалинтай иргэн 30.9 хувь, 900 мянгаас 1 сая 300 мянган төгрөгийн цалинтай иргэн 22 хувь, 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай иргэд 6.2 хувь, 1.5 саяаас дээш цалинтай иргэд 17.7 хувьтай гарчээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны хоёрдугаар улиралд 2010 оны дөрөвдүгээр улирлаас гурав дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 58.8 хувиар нэмэгджээ. Судалгаанд нийт 41.9 мянган ААН, байгууллагын 675.9 мянган ажиллагчдын цалингийн үзүүлэлтийг хамруулсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны эцсээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өсчээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэр 8.9 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 13.3  хувь
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.2 хувь
  • хувцас бөс бараа, гуталны бүлгийн үнэ 9.3 хувь
  • тээврийн үнэ 3.4
  • орон сууц, ус, цахилгаан хийх болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.1 хувь
  • эм, тариа эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Улаанбаатар хотын хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны наймдугаар сард өмнөх сараас 0.4, өмнөх оны эцсээс 6.0, өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өслөө.

Улаанбаатар хотод 2019 оны наймдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 33.1 хувь буюу 114 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 12.5 хувь буюу 43 бараа, үйлчилгээний үнэ буурч, 54.4 хувь буюу 187 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 48 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
607987
1 эможи

Зочин
2019-09-12 14:30
keyboard_arrow_up