Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Чадвартай мэргэжилтнийг татах чадвараар Монгол улс хамгийн СҮҮЛИЙН БАЙРАНД оржээ

2019 оны 11 сарын 19

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс эрхлэн гаргаж буй “Дэлхийн улс орнуудын авьяас, ур чадварын тайлан 2019”-д Швейцарь улс тэргүүлэв. Тус судалгааны тайлангаас ААН, байгууллагууд тогтвортой хугацаанд авьяас ур чадварыг татах, урт хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон үзүүлэлтүүдийг харах боломжтой.

2019 оны тайланд Баруун Европын улс орнууд эхний 9-т эрэмбэлэгджээ. Харин Ази тивийн Сингапур улс 10-р эрэмбэлэгдсэн байна.

Эхний байранд эрэмбэлэгдсэн улс орнуудын хувьд

  • Швейцарь улс 1-рт,
  • Дани улс 2-рт,
  • Швед 3-рт, 4 болон
  • 5-рт Австри, Люксенбург,
  • Норвеги 6-рт,
  • Исланд 7-рт,
  • Финланд 8-д,
  • Нидерланд 9-рт,
  • Сингапур 10-рт тус тус эрэмбэлэгджээ.

Харин Энэтхэг 59-рт, Мексик 60-рт, Бразил 61-рт,  Венесуэл 62-рт, харин Монгол Улс 63-рт эрэмбэлэгджээ.

Уг тайланд нийт 63 улсын үнэлгээг 3 үндсэн хүчин зүйл:

1) Хөрөнгө оруулалтын хөгжил,

2) Ур чадварыг татах,

3) Мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал зэргээр үнэлэн гаргадаг. Эдгээр үзүүлэлтүүд нь ур чадвартай мэргэжилтэнд хөрөнгө оруулж буй нөөцөөр, аль улс нь чадвартай ажиллах хүчийг татаж, тогтоон барьж ажиллуулж байгаагаар, мэргэжлийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүд дэлгэрэнгүй багтсан болно.

Монгол улс ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63-рт эрэмбэлэгдэж сүүл мушгисан бөгөөд хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, Ур чадварыг татах үзүүлэлтээр 63-рт, мэргэжилтэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдлаар 63-рт жагсжээ.

Хэдий ерөнхий үзүүлэлтээр ганцхан байрны хойно харагдах боловч ерөнхий болон үндсэн гурван шалгуур үзүүлэлтүүдийн хувиар илэрхийлсэн тоон утга багасжээ.

Хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлд харьцангуй сайн эрэмбэлэгдсэн үзүүлэлтүүдээс дурдвал Боловсрол зарцуулж буй нийт зардал (ДНБ-д эзлэх хувиар) 4.4 хувь буюу 35-рт, Эмэгтэй ажиллах хүчин (Нийт ажиллах хүчинд эзлэх хувиар) 45.54% буюу 33-рт эрэмбэлэгдсэн бол Нэг багшид ногдох сурагчийн харьцаагаар (бага ангийн сурагч багшийн харьцаа) 61-рт, Эрүүл мэндийн дэд бүтцээр (нийгмийн хэрэгцээнд хангалттай хүрч үйлчилдэг) 2.15 хувь буюу 60-рт эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн мэргэшсэн ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдлын хувьд их сургуулиудын боловсролын түвшин эдийн засагт өрсөлдөх чадвар багатай буюу 63-рт, мэргэшсэн ажиллах хүчний нээлттэй байдал 2.57 үнэлгээгээр 62-рт тус тус эрэмбэлэгджээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөө эрхлэн гаргадаг тус тайлангийн мэдээлэлтэй танилцахыг хүсвэл https://www.imd.org линкээр зочилно уу.

Эх сурвалж: ecrc.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610665
0 эможи

зочин
2019-11-19 17:25
бидний монголчууд олон улсын тавцанд бөгс илцгээсэн шиг иймэрхүү хохийсон царайтай зогсож байна гэсэн үг
зочин
2019-11-19 17:22
янз бүрийн үйлдэл үзүүлдэг чадвартай нам байхад чадвартай мэрэгжилтэн монголд хэрэггүй ээ гэдэг шиг юм болж дээ.шудрага биш анархист ардчилалын замаар хөгжиж байгаа манай улсад бүх зүйл танил тал хахуулын замаар асуудал шийддэгийг сайн олж харж дээ энэ шалгаруулсан олон улсын байгуулага.тун зөв байр эзлүүлж дээ.бидний нүүр царай ийм л харагдаж байна олон улсад
Man
2019-11-19 15:20
МУИС монголдоо хамгийн муу нь чалварлаг багшийг узэн яаддаг ......тэнэг сургууль
Зочин
2019-11-19 12:17
keyboard_arrow_up