Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.СОЛОНГО: Зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ХЭН Ч ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Зээлдэгчийн холбооны тэргүүн Ц.Солонгоос дараах асуултад хариулт авлаа.

-Зээлдэгчийн холбоо иргэдтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Холбооны зүгээс зээл аваад хохирсон иргэдтэй уулзалт хийж, мэргэжлийн хуульчийн зөвлөгөө өгч байна. Зээлийн хүү өндөр байгаагаас үүдэн иргэд зээлийн хүүний дарамтад орж байна. Арилжааны банк 25 хувь, ББСБ нь 38.4 хувь, ломбард 42 хувийн хүүтэй зээл олгож байна. Өдрийн зээл олгодог иргэд өдрийн 10 хувийн хүүтэй зээл олгож хязгааргүй шулан мөлжлөг хийж байна. Өнөөдөр зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэн ч юу ч хийхгүй байна. Иймээс манай холбооны зүгээс тэдгээр иргэдийг хүлээн авч хуулийн зөвлөгөө өгч байгаа. 

-Холбооны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанк болон банкуудад шаардлага хүргүүлсэн. Цаашид зээлийн хүү бууруулах чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? 

-Зээлдэгчийн холбоо зээлийн хүү бууруулах асуудлаар Монголбанк болон арилжааны банкуудад шаардлага хүргүүлсэн ч бидний шаардлагыг үл тоосон. Одоогийн байдлаар бид гадны улсуудад зээлийн хүүг ямар байдлаар бууруулсан талаар туршлагыг судалж байна. өнөөдөр нийгэмд орон сууцны ипотекийн зээл маш өндөр хүлээлттэй байдаг асуудлын нэг болсон.  Гэр хорооллын олон мянган айлын янданг цөөрүүлж, иргэдийг тохилог орон сууцанд шилжүүлэх нь нэг талаас төрийн бодлого, нөгөө талаас нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээ. Гэтэл ипотекийн зээлийн хүү найман хувь байгаа нь дэлхийн бусад улсуудтай харьцуулахад гурав дахин өндөр байна. Тухайлбал, ипотекийн зээлийн жилийн хүү нь Сингапурт 2.6 хувь, Японд 3 хувь, Солонгост 2.25-3.15 хувь, Туркт 3.5, Канадад 2.98-3.75, Германд 1.15-2.31 хувьтай байхад манайд найман хувьтай байгаа нь дэлхийд байхгүй өндөр хүү. 

Ипотекийн зээлийн хүүг болон урьдчилгаа төлбөрийг бууруулах хэд хэдэн гарц бий.
 

Нэгдүгээрт, ажил хийж байгаа Монгол Улсын иргэн бүр өнөөдөр ирээдүйн тэтгэврийн нэрийн дансандаа сар бүр цалингаасаа мөнгө төлдөг. Энэ дансанд хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг тухайн даатгуулагч тэтгэвэрт гарсан хойноо л хүртэх эрх нь нээгдэнэ, мэдээж хэрэг энэ хүртлээ насалж чадвал шүү дээ.
Эхний алхам болгож ипотекийн зээлийн зорилтот бүлгийн зээлдэгч нарын тэтгэврийн нэрийн дансыг нь мөнгөжүүлэх замаар ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт тооцуулдаг болгох боломж байгаа. 
Хоёрдугаарт, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд хуримтлал үүсгэдэг, ингэсэн тохиолдолд татварын хөнгөлөлт чөлөөлөлт буцаалтыг олгодог ээлтэй татварын тогтолцоог бүрдүүлж дэмжих ёстой. Хэдий хэр хэмжээний хуримтлал бий болно, төдий чинээ тухайн иргэнд ипотекийн зээл авахад нь татварын хөнгөлөлт үзүүлдэг болгох хууль эрх зүйн орчныг нь одооноос эхэлж бүрдүүлбэл залуучууд сарын задгай хэрэглээгээ хумьж орон сууц худалдан авах ирээдүйн хуримтлалдаа хөрөнгө оруулалт хийх сонирхол, тэмүүлэл, зорилго нь нэмэгдэнэ. Нөгөө талаас санхүүгийн хөшүүрэг болно.
 Гуравдугаарт, санхүүгийн болон барилгын үйлдвэрлэлийн өртөг зардлын нэгдмэл удирдлагыг ипотекийн зээлийн тогтолцоонд хэрэгжүүлэх нь зээлийн хүүг бууруулахад жинтэй хувь нэмэр оруулна.


-Холбооны зүгээс банкны бүх төрлийн шимтгэлийг бууруулах асуудлыг хөндөж буй. Энэ асуудлаар шийдвэр гаргах түвшинд хандах уу? 

-Холбоо энэ чиглэлд судалгаа хийж, холбогдох газрууд банкны бүх төрлийн шимтгэлийг бууруулах асуудлыг хөндөж, шаардлага хүргүүлэхээр ажиллаж байна. Банкны олон төрлийн үйлчилгээнүүд цахимжиж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна. Гэхдээ энэ хэрэгцээ шаардлагыг ашиглан банкууд иргэдийн чимээгүй шулсаар байна. Тэд интернет банк, мессеж үйлчилгээ, банк хоорондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ гаргаж маш их хэмжээний ашиг олж байгаа ч, үйлчилгээний үнийн талаар үйлчлүүлэгчээс санал авдаггүй, боловсон дээрмийг хийж байгаа. Энэ бол хууль бус.
Тодруулбал, Хүн өдөрт дунджаар 5 гүйлгээ хийж байна, үүний хураамж нь 500 төгрөг болно. Үүнийг сард бодоход 15000, жилд доод тал нь 180000 үүнийг хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд 360 их наяд төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг ихэнх хүмүүс анзаардаггүй. Гэвч банкууд ийнхүү чимээгүй байдлаар бидний халаас руу гар дүрэх явдал газар авчихаад байна. 

П.ГОО

Эх сурвалж: olloo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611548
2 эможи

иргэн
2019-12-14 21:22
ёстой зөв сэдэв байна. зээл аз жаргал юм шиг л яаж зээл хурдан олгох талаар л рекламддаг. ипотекийн зээлээ бууруулах боломжтой гэдэг ч бууруулдаггүй. банк нь зээлийн хүү үйлчилгээний шимтгэлээрээ иргэдэд бөөн дарамт үзүүлж бна. зээлдэгчдийн холбооны үйл ажиллагааг дэмжиж байна. түмэндээ туслаарай
Зочин
2019-12-13 12:43
yalanguya HAAN bank mash ih shimtgel avdag ene deer arga hemjee nen darui avah heregtei mongolchuudiin ihenh ni haan bankaar uilchluuldeg shdee
keyboard_arrow_up