Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Байгалмаа: 236 мянган иргэн ногдол ашиг хүртсэн гэдгээ мэдэхгүй байна

2020 оны 4 сарын 28

Arslan.mn

“Үнэт цаасны  төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр танай төвд хэчнээн компанийн үнэт цаас хадгалагдаж байна вэ?

- Манай байгууллага Монгол Улсын үнэт цаасыг хадгалдаг, бүртгэдэг, үнэт цаастай холбоотой шилжүүлэг хийдэг 100 хувь төрийн өмчит компани. Шилжүүлэг  нь үнэт цаасаа хэн нэгэнд бэлэглэж, бусдад зээлийн барьцаанд тавьж болдог, бурхан болсон иргэдийн хувьд өв залгамжлуулдаг хөрөнгийн зах зээлийн томоохон оролцогч байгуулага. 1991 онд Монгол Улсад анх хөрөнгийн зах зээл үүсч бий болоход Хөрөнгийн биржийн бүтцэд Төлбөр тооцоо үнэт цаас хадгалдаг алба нэртэй байсан. Өнөөдөр манай төвд 330 хувьцаат компанийн 33.3 тэрбум төгрөгийн хувьцаа хадгалагдаж байна. 1991-1994 онд их хувьчлал явагдаж 476 үйлдвэрийн газар хувьчлагдаж хувьцаат компани болсон. 

Иргэд эдгээр хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байна. Өнөөдрийн байдлаар 151 хувьцаат компанитай гэрээтэй. 52 үнэт цаасны брокер диллерийн компанитай. 2.3 сая иргэн төвлөрсөн хадгаламжид хувьцааны данстай байна. Түүнчлэн 1991-1994 оны цэнхэр тасалбартай иргэдийн мэдээлэл байна. Мөн  2011 оны Эрдэнэс Тавантолгойн хувьцааны бичилт хийсэн. Өнөөдрийн байдлаар 2.5 сая иргэн тус компанийн хувьцааг эзэмшиж байна.

-ТҮЦ машинаас хувьцааны мэдээллээ авах боломжтой болжээ. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

- Өнгөрсөн оноос эхлэн ТҮЦ машинаар хувьцааны мэдээлэл авах боломжийг бий болгохоор ажиллаж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 110 ТҮЦ машиныг байрлуулсан байна. Үүнээс 77 нь Улаанбаатар, 33 нь хөдөө орон нутагт бий. Иргэн  гэртээ ойрхон ТҮЦ машинаас хувьцаа гэсэн цонх руу орж иргэний үнэмлэхээ уншлуулж , хурууны хээгээ таниулахад таны хувьцаатай холбоотой бүх  мэдээлэл гарч ирнэ. Хамгийн түрүүнд та ямар үнэт цаасны компани дээр бүртгэлтэй байгаагаа мэднэ.  Дараа нь ямар хувьцаат компанийн хувьцаа худалдаж авсан  мэдээлэл гарч ирнэ. Тухайлбал, “АПУ” компанийн тэдэн ширхэг хувьцаатай байна эсвэл жижиг “Тавантолгой”-н тэдэн ширхэг хувьцаатай гэдэг ч юм уу бүх хувьцааны мэдээлэл өгнө. Мөн  ногдол ашгийн мэдээлэл мөнгөн дүнгээрээ гарч ирнэ. 1991-1994 оны их хувьчлалаар зарим ашигтай ажилласан, татан буугдаж  хэлбэр нь өөрчлөгдсөн компани ногдол ашиг тараасан байдаг. Үүнийгээ мэдэхгүй иргэд олон байна. Одоогоор 236 мянган иргэний хувьцааны ногдол ашиг болох 2.4 тэрбум төгрөг эзнээ хүлээгээд байж байгааг мэдэхгүй явж байна. Тиймээс энэ хүмүүс ТҮЦ машинаас хувьцааны ногдол ашиг байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Үнэт цаасны компанийнхаа нэрийг мэдсэнээр өөрийн биеэр тус компани дээрээ очиж ногдол ашгийнхаа мөнгийг авах боломжтой. Түүнчлэн ТҮЦ машинаас хэдэн төгрөгийн ногдол ашиг хэдэн онд авч байсан мэдээлэл бас гарч ирнэ. Энэ сарын 24-нд “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн. Өнгөрсөн хоёрдугаар  сард болсон ТУЗ-ийн хурлаас  бүх хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах болсноо зарласан. Ногдол ашгаа манай Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр тараалгана. Хэдэн төгрөг тараалгасан мэдээллийг ТҮЦ машинаар өгнө.

-2016 онд ихэнх иргэн хувьцааны данс нээлгэсэн. Гэтэл өнөөдөр тэр данс нь идэвхигүй байгаа бол идэвхитэй данстайгаа холбох тухай ярьж байсан?

-Хөрөнгийн зах зээлд оролцогч гурван байгууллага байдаг. Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монгол Улсын Үнэт цаасны хорооноос тусгай зөвшөөрөл авсан 52 компани. Эдгээр компаниудтай манайх байнга холбоотой ажиллаж бүх мэдээллийг авдаг.

2018 оноос хувьцаа тараах болсоноор иргэд маш идэвхитэй оролцож 300-400 мянган данс нээгдсэн. Үүнтэй холбоотойгоор Үнэт цаасны компаниуд данс нээх хүсэлтээ цаасаар авчирдаг байсан бол одоо бүх гэрээ, мөнгө хүссэн өргөдөл зэргээ цахимаар авдаг болсон. Энэ нь маш том амжилт.

-52 компанийн үйл ажиллагаа хэр жигдэрсэн бэ. Зарим компани татан буугаад алга болж компаниа солихоос гэх мэтчилэн гомдолтой иргэд байсан?

- Иргэдтэй нүүр тулж анхан шатны зөвлөгөө өгдөг нь  үнэт цаасны компани. Сүүлийн үед нэлээн чадавхижиж байгаа. Төлбөр төлөлтийн нээлттэй зарчмыг нэвтрүүлэх “Т+3” гэдэг шинэ горимд шилжсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос программ хангамжид тавигдах шаардлагаа чангатгасан. Ингэснээр компаниудын үйл ажиллагаа жигдэрч, сайжирч байгаа. Мөн данс тулган баталгаажуулалт хийгдэж байна.Үнэт цаасны компаниудад дансаа нээлгэсэн иргэдийн дансыг баталгаажуулах шаардлагатай байгаа. Арилжааны ямар  банкаар хувьцааны ногдол ашгаа авах сонирхолтой байна тэр дансаа хувьцааны данстайгаа холбох тухай юм. Хувьцааны данс гэдэг нь таны ногдол ашгийн данс. Банкны данс гэдэг нь тэр ногдол ашгаа мөнгөн хэлбэрээр хүлээн авах гүйлгээний харилцах данс. 2016 онд “Сайн хувьцаа хөтөлбөр”-өөр 300 мянган иргэн хувьцаагаа төрд 100-300 хүртэл мянган төгрөгөөр зарсан. Энэ дансны дугаарууд манайд хадгалагдаж байгаа. Эдгээр дансны дугаарыг бас тулган баталгаажуулалт хийгээд явж байна.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
616574
10 эможи
keyboard_arrow_up