МОНГОЛБАНК: Ипотекийн 6 хувийн зээлийг 767 иргэнд олгожээ
2020 оны 11 сарын 10
Ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг өнгөрсөн сарын нэгнээс хойш Төв банк болон банкнууд нийт 54 тэрбум төгрөгийн зээлийг 767 иргэнд олгожээ.
Монголбанкны санхүүжилт дээрх зээлийн 61 хувийг эзэлж байгаа бол бусад эх үүсвэрийг арилжааны банкууд гаргасан байна.
Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор 2020 оныг дуустал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн Төв банкнаас санхүүжүүлэх юм.
Цаашид санхүүжилтийн эх үүсвэрийн тогтвортой тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









621014
0 эможи
Зочин
2020-11-10 20:30
Зочин
2020-11-10 09:14
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: