Ч.Хүрэлбаатар: НДШ-ийн төлөлтийг хойшлуулахгүй, төлөөгүйн улмаас үүсэх алданги, торгууль авахгүй
Засгийн газраас гаргасан эдийн засгийг дэмжих шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж байна.
Холбогдох сайд нар сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Нийгэмд хүрч болох ямар арга хэмжээ байна үргэлжлүүлээд аваад явч байна. Энэ бол олон улсын туршлагыг судалж байгаад хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд юм.
Тухайлбал, Нийгмийн халамжаас сангаас олгодог 100 мянган төгрөгийг нэмэгдүүлэх, хүүхдийг мөнгийг нэмж олгох ажлыг хэрэгжүүлээд явж байна. Үүнийг ирэх жил мөн үргэлжлүүлэхээр төсөвтөө суулгаж батлуулсан. Монгол Улсын 2020 оны төсөв коронад зориулагдсан гэдэг утгаар батлагдсан.
Нийгмийн даатгалын шимтгэлийг анх бүгдэд нь тэглэсэн бол одоо зөвхөн тэтгэврийн сан дээр тавигдах 10%-аар явна. Ирэх оноос 17%-аар явна.
Төлж чадахгүй байгаа зүйлүүдээр нь ард түмнээс торгууль авахгүй. Энэ цар тахлаас гарсан алдагдлыг ирэх дөрвөн жил олох мөнгөнөөс хасаж өгнө.
Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах санал байсан.
Бид нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой ажлыг өнгөрсөн гуравугаар сараас авч хэрэгжүүлсэн.