Монгол улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ Монгол улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ

2021 оны 3 сарын 11

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Манай улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оноос 1.5 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 969.4 (3.1%) сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм.

Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд:

  • нийт өрийн 35.5 хувь буюу 11.4 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
  • 26.9 хувь буюу 8.7 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
  • 25.7 хувь буюу 8.3 тэрбум ам.доллар нь бусад салбарынх,
  • 6.9 хувь буюу 2.2 тэрбум ам.доллар нь Төв банкных,
  • 5.1 хувь буюу 1.6 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Улсын нийт гадаад өр өмнөх оноос өсөхөд Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 508.7 (23.8%) сая ам.доллар, бусад салбарынх 263.2 (3.1%) сая ам.доллароор буурсан хэдий ч шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 1.1 (10.4%) тэрбум ам.доллар, Засгийн газрынх 948.5 (12.3%) сая ам.доллар, Төв банкных 235.0 (11.8%) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

Эх сурвалж: ҮСХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624417
0 эможи

keyboard_arrow_up