527 мянган иргэн вакцинд хамрагдсан урамшууллаа авчээ
2021 оны 5 сарын 07
Засгийн газрын шийдвэрээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгож буй. Энэ мөнгийг өчигдрөөс иргэдийн дансанд олгож эхэлсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.
Сангийн яамны мэдээлснээр иргэдэд төрийн сангаар дамжуулан 50 мянган төгрөгийг шилжүүлэхдээ өмнө нь 300 мянган төгрөг олгож байсан цалингийн данс, е-баримт системд бүртгэлтэй дансаар нь олгож байгаа юм байна. Өчигдрийн байдлаар нийт 527 мянган иргэнд урамшуулллын мөнгийг олгожээ.
Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626636
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: