Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох НЭГ САЯ төгрөгийг ӨНӨӨДРӨӨС ДАНС руу нь шилжүүлж эхэлнэ
2021 оны 5 сарын 21
Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг өнгөрсөн онд УИХ, Засгийн газраас гаргаж байсан билээ. Харин тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгохоор болсон юм. Мөн нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан ахмадуудад зөрүү мөнгийг олгохоор шийдвэрлэсэн.
Тэгвэл ахмадуудад олгох нэг сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс /2021.05.21/ иргэдийн тэтгэврийн данс руу шилжүүлж эхлэх юм байна.
Мөнгөн тэтгэмжийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627147
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: