СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг болж, 4.4 хувиар нэмэгджээ СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг болж, 4.4 хувиар нэмэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг болж, 4.4 хувиар нэмэгджээ

2021 оны 6 сарын 16

Arslan.mn

Үндэсний статистикийн ерөнхий хорооноос 2021 оны эхний таван сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 44.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 682.1 мянган ажиллагчид хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.8 (6.5 хувь) мянгаар, өмнөх улирлаас 542 (1.2 хувь)-оор,  ажиллагчид өмнөх оны мөн үеэс 20.7 (3.1 хувь) мянгаар нэмэгдсэн бол өмнөх улирлаас ажиллагчдын тоо 9.6 (1.4 хувь) мянгаар буурчээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 682.1 мянган ажиллагчдын сарын медиан цалин 945.7 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 50.1 (5.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ. 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 55.2 (4.4 хувиар) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 13.2 (1.0 хувь) мянган төгрөгөөр буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
3
627893
7 эможи

Зочин
2021-06-18 09:54
Энэн шиг худлаа судалгаа тоо гж байргүй мал болсон малууд худлаа шаахаа больчуул яасий эсвэл тэр нягтлан нь цусалдаг му шалгах хэрэгтэй
ИРГЭН
2021-06-17 09:54
СТАТИСТК ХУУРАМЧ СУДАЛГААНЫ ЦАЛИН 4,4 ХУВИАР НЭМЭГДЭЖ ГЭНЭ ХӨГШЧҮҮЛИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ НЭМЭГДСЭН ЮМ БАЙНА УУ? ТЭГВЭЛ БИНЗЕНИЙ ҮНЭ, БАРААНУУДЫН ҮНЭ, МАХНЫ ҮНЭ, ЭМНИЙ ҮНЭ ХИЧНЭЭН ХУВИАР НЭМЭГДСЭН ТАЛААР ЯАГААД МЭДЭЭЛЭХГҮЙ БАЙНА ИЙМ ИЛТ НЭГ ТАЛЫГ БАРИМТАЛСАН СТАТИСТИК СУДАЛГАА ГАРГАХАА БОЛЬЖ ҮЗ...
БАяр
2021-06-16 23:11
АМЬДРАЛ ДЭЭР ИЙМ ЮМ ОГТ БАЙХГҮЙ ЗА. ХУДАЛ ЮМ БОДОЖ СУУДГАА БОЛЬЦГОО МАЛУУД
del
2021-06-16 22:37
статистикийн газрыг татан буулгах цаг нь болж
зочин
2021-06-16 20:02
Манай бодох аргачлал буруу юм шигээ 320,0 төгрөгийн цалинтай 10 цэвэрлэгч 15,0 сая төгрөгийн цалин 1 захиралын цалингийн дундач 3200,0 15000,0 = 18200.0 : 11 16 сая гэж бодохоор чинь яаж бодьтой байх юм зэрэглэл ангилал тогтоож бодоод хувилж тооцох энгийн аргыг хэрэглэхийг хүсэхгүй байна Эрх баригчид өөрсдийн тасарсан өндөр цалин орлогоо нуух л арга юм болов уу даа Өнөөдөр дундач цалин 550,0-650,0 аас хэтрэхгүй шүү дээ юун сая төгрөг ????
Зочин
2021-06-16 18:50
Доромжилж байгаа юм шиг яагаад ийм тоо гаргаад бдгийн бэ
Zochin
2021-06-16 18:35
Huushee haana nemegdeed bgaan be er olj harahgui ym bitgii ingej hudlaa shaa l daa
Зочин
2021-06-16 17:58
Төрөөс төрж байгаа авилгачидын цалин ийм байх ард иргэдийн цалин хэзээч ийм байхгүй их доромжилох юм даа
keyboard_arrow_up