Зээлийн чанарын ангилал бууруулах хугацаа хэтэрсэн хоногыг 2021 оны эцэст 45, 2022 онд 15 хоног болгоно Зээлийн чанарын ангилал бууруулах хугацаа хэтэрсэн хоногыг 2021 оны эцэст 45, 2022 онд 15 хоног болгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Зээлийн чанарын ангилал бууруулах хугацаа хэтэрсэн хоногыг 2021 оны эцэст 45, 2022 онд 15 хоног болгоно

2021 оны 7 сарын 05

Arslan.mn

Монголбанкнаас банк, санхүүгийн салбарт КОВИД-19 цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад шаардлагатай арга хэмжээг дэлхийн улс орнуудын туршлага, банкны болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн авч хэрэгжүүлж ирлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд банкууд нийт 181,783 зээлдэгчийн 5.3 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулаад байна.

Монголбанкны Банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хурлаас гарсан зөвлөмжийн дагуу банкуудад “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д түр хугацаагаар мөрдүүлж буй хөнгөлөлттэй зохицуулалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл урьдчилан тогтоосон хуваарийн дагуу хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэлээ.  

Ингэснээр банкуудад зээлдэгчдийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй, дордуулахгүй байх эсэхийг бие даан шийдвэрлэх боломжийг нээлттэй үлдээлээ.

Зээлийн чанарын ангиллыг бууруулах хугацаа хэтэрсэн хоногийг 90 хоног болгосон байгааг

  • 2021 оны наймдугаар сараас 75 хоног
  • 2021 оны аравдугаар сараас 60 хоног
  • 2021 оны арванхоёрдугаар сараас 45 хоног
  • 2022 оны хоёрдугаар сараас 30 хоног
  • 2022 оны дөрөвдүгээр сараас 15 хоног болгож

хэвийн горимд аажмаар шилжүүлэхээр зохицуулжээ.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628560
0 эможи

keyboard_arrow_up