САНГИЙН ЯАМ: Гурван хувийн хүүтэй зээл зорилгодоо хүрсэн САНГИЙН ЯАМ: Гурван хувийн хүүтэй зээл зорилгодоо хүрсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

САНГИЙН ЯАМ: Гурван хувийн хүүтэй зээл зорилгодоо хүрсэн

2021 оны 8 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө хэрэгжиж байна. Энэ хүрээнд ажлын байрыг хадгалах буюу ажилгүйдлийг бууруулах зорилгоор гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн юм.

Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан ”Бид анх 3500 иргэнд энэ зээлийн олгоно гэж тооцоолсон ч даруй гурав дахин олон хүн энэ зээлийг авсан. Тэгэхээр зээл эзэндээ очсон гэсэн үг. Нийт хоёр их наяд төгрөгийг 5100 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгов. Энэ бол тусламж биш, зээл  юм. Ажлын байраа алдахад хүрсэн ААН-үүдэд л энэ эргэлтийн хөрөнгийн зээлийг олголоо. Банкууд өөрсдөө эрсдэлээ тооцон, энэ зээлийг олгосон. Төрөөс ганцхан шаардлага тавьсан нь зээл хүсэгч ААН НӨАТ төлөгч байх ёстой. Энэ нь зөв шаардлага байсныг НӨАТ төлөгчийн тоо өссөн нь харууллаа. Улсын төсөвт оруулах НӨАТ-ын орлого ч 36 хувиар ихээхэн өслөө. Энэ зээлийг олгосноор 225 мянган ажлын байрыг хадгаллаа гэдгийг би хаанаас харж байна гэхээр и-баримтаас энэ өгөгдлийг авсан. Зээл авч чадаагүй ААН-үүд бий. Гэхдээ бид ажилгүйдлийг өсөхгүй байх эхний зорилтоо биелүүллээ. Энэ  зээлийн эх үүсвэр болох 2 их наяд төгрөг дууссан. Бид энэ сард багтаан дараагийн буюу дахин нэг наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах, ямар салбарт олгох вэ гэсэн шийдвэрээ танилцуулна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629941
1 эможи

keyboard_arrow_up