Д.ХАЯНХЯРВАА: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эдийн засгийн сорилтыг давна Д.ХАЯНХЯРВАА: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эдийн засгийн сорилтыг давна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.ХАЯНХЯРВАА: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар эдийн засгийн сорилтыг давна

2021 оны 9 сарын 23

Arslan.mn10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia Mining 2021” уул уурхай, газрын тосны үзэсгэлэн энэ жил “Эрдэс баялгийн салбар эдийн засгийн сэргэлтийн суурь” уриатайгаар өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагч болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд оролцож байна.

Arslan.mn

“Mongolia Mining 2021” уул уурхайн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа хэлсэн үгэндээ “10 дахь жилдээ болж буй “Mining Mongolia” арга хэмжээнээс манай компаниуд олон шинэлэг санаа, шилдэг техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж чадсан. Цар тахлын хүнд цаг үеийг давахад төр, хувийн хэвшлийнхэнд хамтын ажиллагаа хамгаас чухал. Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарын олон компани эдийн засгийн сорилт, бэрхшээлтэй нүүр тулаад байна. Энэхүү сорилтыг даван туулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах учиртай. Үүнд, тогтвортой бодлого, нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн зарчимтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал юм” гэлээ.

Түүнчлэн уул уурхайн салбарын гол асуудлын нэг бол тээвэр, ложистик болохыг онцолж, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд Монголын гурван томоохон компани хамтран чингэлэг тээврийн терминал байгуулсан нь бодлогоо тодорхойлж чадвал үр дүнтэй төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бий болдогийн бодит жишээ гэдгийг Д.Хаянхярваа захирал хэлж байв. Үзэсгэлэнгийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Төрийн өмчит компаниудын ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь” сэдвээр хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд илтгэл тавилаа. Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид компанийн хийж хэрэгжүүлэхээр зорьж буй алхмуудын талаар танилцуулав. “Mongolia Mining 2021” арга хэмжээ 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “Буянт Ухаа спорт” цогцолборт 3 өдрийн турш үргэлжилнэ. Уг арга хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмж, шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийж, мэдээлэл өгч байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631160
0 эможи

keyboard_arrow_up