СЗХ: Шинээр койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулахыг түр хугацаагаар хязгаарлалаа
2021 оны 11 сарын 09
Санхүүгийн зохицуулах хорооноос энэ сарын 08-ны өдөр койнтой холбоотой мэдэгдэл гаргажээ.
Тодруулбал, УИХ-аар хэлэлцэгдэж буй "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл" эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632560
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: