Б. МӨНГӨНБАЯР: Монголд гарч байгаа төслүүдийг харьцуулж, суурь шинжилгээ хийдэг хараат бус байгууллага хэрэгтэй Б. МӨНГӨНБАЯР: Монголд гарч байгаа төслүүдийг харьцуулж, суурь шинжилгээ хийдэг хараат бус байгууллага хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б. МӨНГӨНБАЯР: Монголд гарч байгаа төслүүдийг харьцуулж, суурь шинжилгээ хийдэг хараат бус байгууллага хэрэгтэй

2022 оны 1 сарын 13

Крипто судлаач Б. Мөнгөнбаяртай дотоодын зах зээлээс хамгийн өндөр хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн MGL CAELUM төслийн талаар ярилцлаа.

-Mgl Caelum токен 144,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлсэн байсан. Монголын крипто зах зээл дээр хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт татсан төсөл болохоос гадна Монголын хөрөнгийн биржийн түүхэнд мөн өндөрт тооцогдохоор хөрөнгө оруулалтыг татлаа гэж ойлгож байгаа, зөв үү?

-Тийм, Монголын хөрөнгийн бирж дээр давхардсан тоогоор нийт 46 компани 162 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн түүхтэй байдаг. Монголын криптовальютын зах зээлийн хувьд 80 гаруй аж ахуй нэгж өөрсдийн токеноо гаргаж маш богино хугацаанд Монголын хөрөнгийн бирж дээрх аж ахуй нэгжүүдийн босгосон нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс илүү хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлсэн. IEO зарласан эхний төслүүд 30-40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлж байснаар крипто зах зээл рүү шинээр орох мөнгөний урсгал татарч 12 сард IEO-гаа зарласан төслүүд 5-10 тэрбумыг төвлөрүүлэх зорилт тавьж багассан байсан. Энэ үед Mgl Caelum токен 144,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж чадсан нь бид маш их ажил, өндөр хариуцлагын эхлэл дээр зогсож байгааг бидэнд ойлгуулж байгаа.

-Крипто зах зээл, хөрөнгийн бирж хоёрын ялгааг яг тодорхой тайлбарлавал?

-Хөрөнгийн бирж нь компаниуд хувьцаагаа санал болгох замаар IPO зарлаж хөрөнгө татан төвлөрүүлдэг, компаниудын хувьцаа арилжигддаг платформ. Крипто зах зээл нь дэлхийн санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд хүчтэй гарч ирсэн санхүүгийн нэгэн шинэ зах. Дэвшилтэт технологийн тусламжтайгаар үйлчилгээгээ шинэ төвшинд гаргах зорилготой компаниуд крипто зах дээр олон нийтээс хөрөнгө оруулалт татаж, ирээдүйд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад ашиглагдах урамшууллын оноо, ваучераа койн, токен гэж нэрлэж олон нийтэд санал болгодог гэж ойлгож болно. Тэр нь ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглагдах зайлшгүй шаардлагатай хэрэглээ өндөртэй байвал үнэ цэнээ хадгална, үнэ цэнээ нэмнэ.

-350 сая ам.долларыг мөн олон улсаас босгоно гэсэн байсан, боломжтой гэж харж байгаа юу. Мөн токений үнэ цэн өсөхөд хэр урт цаг хугацаа орох вэ?

-Mgl Caelum-ийн талаарх түгээмэл буруу ойлголт бол Caelum бол зөвхөн цахилгаан станцын төсөл мөн нэлээн удаж байж токений үнэ цэн нь өснө гэдэг ойлголт юм. Бүтээн байгуулалтын ажлууд 1-3 жилийн хугацаа авах хэдий ч бүтээн байгуулалт дуусахаас ч өмнө токений эрэлт өндөр, эрэлтээ дагаад үнэ цэн өснө гэж бид тооцож байгаа. Үүний нэг илрэл нь, манай төсөлд итгэж олон улсын альтернатив хөрөнгө оруулалтын сангаас 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж, гарын үсэг зурагдсан. Мөн өөр олон нийтийн хөрөнгө оруулалтын сангуудаас саналууд ирж байгаад баяртай байна. Олон улсын зах зээл дээрх маркетинг огт эхлээгүй байхад ийм эрэлт үүсч байгаа нь олон улсад чиглэсэн маркетингийн ажил эхлэхээр манай токений эрэлт, үнэ цэн улам ихээр нэмэгдэх потенциалтайг харуулж байгаа болов уу. Бид олон улсын зах зээлд токеноо санал болгохдоо олон улсын хамгийн шилдэг маркетингийн агентлагуудыг хөлсөлж ажиллахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна, энэ оны эхний улирлаас манай roadmap буюу цаглабар дээрх төлөвлөгөөний дагуу токений хэрэглээ гарч эхлэх ажлууд эхнээсээ хийгдээд эхлэхээр байгаа.

-Нийт 1 их наяд токеноос 50 тэрбум нь борлуулагдсан. Энэ их нийлүүлэлт 2 дахь зах зээл дээр бүгд нийлүүлэгдвэл үнэ унах эрсдэлтэй биш үү?

-Маш зөв асуулт. Криптод хөрөнгө оруулагчдын хамгийн эхлээд хардаг зүйл бол ямар асуудал шийдэж байгаа эсэх, тухайн салбарын өрсөлдөгчид, багийн бүрэлдэхүүн зэргээс гадна токений нийт тоо хэмжээ, хэчээн токен хэзээ зах зээлд нийлүүлэгдэх эсэхийг чухалчилж хардаг. Манай институшнал хөрөнгө оруулагчид маань бүгд стратегийн хөрөнгө оруулагчид. Хоёр жил токеноо зах зээлд нийлүүлэхгүй, зарахгүй түгжинэ. Өөрөөр хэлбэл, институшнал хөрөнгө оруулагчид маань токений үнэ цэнээ өсгөх дээр бидэнтэй адил нэг зорилготой стратегийн хөрөнгө оруулагчид юм. Хэзээ, хэдийг зах зээлд нийлүүлэх, арилжааны өдрийн волумын тодорхой хувиас хэтрэхгүй байх зэргийг манайхаас тогтоож өгөх учир богино хугацаанд их нийлүүлэлт зах зээл рүү орж, whale буюу том хувь эзэмшигч манипулиац хийх, огцом үнэ унагаах зэрэг эрсдэлд хаалт хийж байгаа. Олон улсын институшнал хөрөнгө оруулагчидтай ч мөн адил зарчмаар ажиллана.

-Яагаад дотооддоо олон биржүүд дээр нэгэн зэрэг гараагүй юм бэ?

-Төсөл өөрөө хэчнээн өндөр чанартай, потенциалтай, мэргэжилтнүүдийг цуглуулсан байхаас үл хамаараад аль нэг төслийн IEO-г хийх, листлэх эсэхийг тухайн биржүүд өөрсдийн эрх ашгийнхаа хүрээнд шийддэг асуудал.

Монголд гарч байгаа бүх төслүүдийг харьцуулж, ижил стандарт, хэмжүүрүүдээр үнэн бодитой суурь шинжилгээ хийдэг хараат бус байгууллага хэрэгтэй.

Тэр хэмжүүрүүдээр шигшигдэж өндөр үнэлгээтэй гарч ирсэн чанартай төслүүд олон нийтэд хүрвэл том хөөс үүсч хагарах эрсдэл бага гэж үзэж байгаа.

-Багийн хувьд ямар хүмүүс байгаа вэ?

-Манай төсөлд олон улс, дотоодоос салбар бүр дээрээ мэргэшсэн хүмүүс нэгдсэн байгаа. Дэлхийн технологийн салбарын алдарт брэнд Intel компанийн гол удирдлагуудын нэгээр ажиллаж байсан Philip Moynagh манай төсөл дээр бүрэн багаараа нэгдэж ажиллахаар болсон. Дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллагуудад ажиллаж, хамтран ажиллаж байсан туршлагатай, Сингапурын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус бие даасан гишүүн, захирлаар уригдан ажиллаж байгаа Koh Kwee Ngee, PropNex Lim- ited (Сингапурын үл хөдлөх хөрөнгийн групп) компанид захирал, Kiraly групп компанид захирлаар ажилладаг, “Intrepid In- vesting” номын зохиогч, салбартай нэр хүндтэй Tan Kuan Yang, Andrew, Colorada State University-г Компьютер Шинжлэх ухаан-аар төгссөн, Mezorn компанийн үүсгэн байгуулагч Б.Манлай, Монголын топ блокчейн хөгжүүлэгчдийн нэг М.Хасчулуу, мөн Дэлхийн №1 крипто бирж Binance-ийн Монгол дахь элч төлөөлөгчөөр ажиллаж байсан, Дэлхийн топ 50 их сургуулийн нэг Zhejiang University-д Олон Улсын Санхүү-гээр магистр-д суралцсан, дэлхий даяар их сургуулиудад дөнгөж шинээр нэвтэрч эхлээд буй Блокчейн & Дижитал валютын хичээлийн хөтөлбөрийг дүүргэсэн миний бие гэх мэт нийт 30 гаруй салбартаа туршлагатай, мөрөөдөл нийлсэн чадварлаг залуусаас бүрдсэн баг байгаа.

-Танай токен яг юугаар баталгаажсан бэ? Хэдэн хувь өсөх баталгаатай вэ?

-Олон улсын санхүүгийн зах зээл дээр хөрөнгө татан төвлөрүүлж буй төслүүд манай хувьцаа, токен тэдэн хувь өснө гэж амлалт өгдөггүй. Амлалт өгч л байгаа бол scam буюу луйвар байх 100%-ийн магадлалтай байдаг бөгөөд луйврыг таних хялбар арга нь өөрөө энэ байдаг.

Манай компани дэлхийн топ 4 аудитын компанийн нэг KPMG-ээр $5B үнэлгээтэй гэж үнэлэгдсэн Mgl Development компанийн 20%-ийг эзэмшдэг.

Mgl Caelum ХХК-ийн эзэмшдэг зах зээл дээрх бодит үнэлгээ нь 1 тэрбум ам.доллар гэсэн үг. Одоо байгаа үнэлгээнийхээ 40% буюу 400 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг олон нийтэд токеноор санал болгож, хөрөнгө оруулалтаа татан төвлөрүүлж, уг хөрөнгө оруулалтаараа маш том бүтээн байгуулалтуудыг хийхээр завгүй ажиллаж байна. Иймд манай төсөл бодитой хөрөнгөтэй, бодитой ажилтай, том бүтээн байгуулалтын томоохон хэсэг болохыг хүмүүст уриалж байгаагаараа ялгаатай. Компанийн үнэлгээ, токений хэрэглээ, үнэ цэн одоо байгаагаасаа өснө гэдэгт бид огт эргэлзэх зүйлгүй байгаа.

-Төслийг сайн ойлгоогүй хүмүүс их байсан. Маш товчоор тайлбарлавал?

-Дийлэнх төслүүд нэг асуудал шийдлийн талаар танилцуулдаг бол манайх өөр хоорондоо уялдаатай 6 том төслөөс бүрдэж байгаа. Учир нь эдгээр төслүүд дан ганцаараа яваад дэд бүтэц дээрээ очоод хаалга мөргөдөг арвин туршлагууд байдаг тул нийлж хамтдаа үндсэн асуудлаа шийдэхээр 1 цогц төсөл болсон гэж ойлгож болно. Жишээлбэл, бидний барих гэж байгаа крипто фарм нь маш их тог шаарддаг учраас цахилгаан станц дээр очоод хаалга мөргөдөг бол манай өөр нэг төсөл 600мб ногоон цахилгаан станц барих гэж байгаа. Дата центр мөн маш их эрчим хүч шаарддаг тул цахилгаан станцын төсөлтэйгөө уялдаж байгаа. Эрдэс баялаг, түүхий эдээ бид түүхийгээр нь хямдхан экспортолдгийг мэднэ. Энэ асуудлыг шийдэхээр баяжуулах 9 үйлдвэр барих нэг төсөл маань бүтээгдэхүүнээ борлуулах блокчейн технологи дээр суурилсан эрдэс баялаг, түүхий эдийн биржтэй холбогдож байгаа. Хамгийн сүүлийн буюу 6 дахь төсөл маань бизнесийн харилцаанд орж байгаа бүх оролцогчдын албан бичиг, ажил хэргийн харилцааг блокчейн технологи дээр бүртгэх, хөтлөх ханган нийлүүлэлтийн сүлжээний экосистемийг хөгжүүлэх төсөл байгаа.

-Танай токенийг юунд ашиглах вэ, хэрэглээ нь юу байх вэ?

-Манай компанийн дээрх бүтээн байгуулж маш том экосистем, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Cael токеноор авч ашиглах боломжтой болох юм. Энэ нь өөрөө ирээдүйд #CAEL токений хэрэглээ бодит амьдрал дээр ямар өндөр хэрэглээтэй байхыг илтгэж байгаа юм. Мөн токен эзэмшигчид маань токеноо хадгаламж хэлбэрээр төвлөрсөн бус бирж дээр байршуулж тухайн бирж дээр амласан жилийн хадгаламжийн хүүг давхар олох боломжтой.

-Маш олон койн, токен гарч байна, энийг юу гэж харж байгаа вэ? зөв үү буруу юу?

-Цөөхөн гарах ёстой юм шиг ‘олон гарч байна’ гэдэг сэтгэгдлийг хүмүүс яагаад илэрхийлээд байгааг гайхаад байгаа. Гарч байгаа койн токенууд ганцхан салбарт зориулсан ганцхан бүтээгдэхүүн үйлчилгээ биш. Салбар бүр дээр үнэ цэн өгөх потенциалтай дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа л бол токенууд гарч болно. Бүгд ганцхан салбарт ганц төрлийн үйлчилгээ үзүүлэх гээд байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин сайны хажуугаар саар гэгчээр чанаргүй маш олон төслүүд гарч байгаад эмзэглэж байгаа.

-Чанаргүй олон төсөл гарч байгааг хараад эмзэглэж байгаа гэж байна, энэ талаар?

-2017 онд Дэлхийн санхүүгийн зах зээл дээр гарсан нэг хөөсрөл яг тэр чигээрээ жижигхэн хувилбар нь Монголд давтагдаж байгааг хараад яг л харамсалтай түүхэн кинон дотор байгаа юм шиг эмзэглэж суусан. 2017 оны тэр үйл явдлыг хараагүй хүмүүс тийм олон байсан юм уу, санхүүгийн салбарынхнаас ч бүр ийм тооны олон хүмүүс ажиглаагүй байсан юм уу, олон нийтийг болзошгүй том эрсдэлээс урьдчилж хамгаалах үүрэгтэй том дарга нар нь ч мэдээлэл тийм багатай байдаг юм уу гэж гайхмаар зүйлс олон байсан. Хэдий зах зээлийнхээ зарчмаар явж арчигдах төслүүд нь арчигдаж, байхгүй болох нь байхгүй болох ч олон айл өрх, олон нийтийн амьдралынхаа дийлэнх цаг хугацаа, хөлс хөдөлмөрөө зарцуулж олсон эд хөрөнгө эргэлдэж, хөөс болсон чанаргүй төслүүдийн том хохирогчид болох вий гэж бас санаа зовдог.

-Алдсан ч амьдралд нөлөөлөхгүй хэмжээгээрээ оруул, түүнээс илүүг битгий оруул гэсэн зөвлөгөөг өгөөд л орхих уу. Үүн дээр танай төсөл нийгмийн хариуцлагын хүрээнд ямар ажил хийх боломжтой вэ?

-Анх 2017 оноос хойш тэр үедээ л Монголд орж ирээгүй биткойн, криптовалют, блокчейн категорийн номуудыг авчирж бага багаар судалж байсан, одоо ч гэсэн дийлэнх номууд нь цаасан хувиараа Монголд байдаггүй болов уу. Goodreads дээрх тэдгээр блокчейн, криптовалют категорит хамаарагдах хамгийн өндөр үнэлгээтэй номуудаар аудио подкаст хийх замаар коммунитидаа боловсрол олгох контентийг ойрын хугацаанд хийе гэсэн бодолтой байгаа. 2-т, технологи, санхүү гэх мэт салбаруудаас үнэ цэнтэй яриа өгөх хүмүүсийг нэг нэгээр сонгож ярилцах. Мөн defi, nft, dlt, metaverse зэрэг халуухан нэг нэг сэдэв барьж авч мэргэжлийн хүмүүстэй нь гүн ухаж ярилцах гэх мэт контентуудыг Mgl Caelum-ийн discord групп дээрээ хийж Монголын крипто зах зээлийн нийт коммунитид чанартай боловсрол олгох зорилгоор ойрын хугацаанд хийнэ гэсэн зорилтууд байна. Яг одоо зарлах болоогүй ажлын төлөвлөгөөнүүд ч мөн байгаа.

-Токенийг авч амжаагүй, мэдээллийг дараа нь харсан олон хүмүүс байгаа байх, яах вэ?

-Тэдгээр 1 сарын 16-нд өдрийн 12:00 цагт www.capex.mn бирж дээр 2 дахь зах зээлийн арилжаа эхлэхээр оролцох боломжтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633776
0 эможи

keyboard_arrow_up