Ирэх сарын 1-нээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийхгүй
2022 оны 2 сарын 08
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо.
Тус дэвсгэрт нь нууцлал бүхий хамгаалалтын элементгүй учраас хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлж хоёр жилийн өмнөөс гүйлгээнээс татаж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа нь хоёр жилийн дотор үргэлжлээд ирэх гуравдугаар сарын 1-нээс зогсох ажээ.
Тиймээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэрттэй иргэд ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө Монголбанк болон арилжааны банкуудад хандаж солиулах ёстой гэдгийг Монголбанкнаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4
1
3
1
634314
9 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: